“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Гүйцэтгэх захирал Б.Сэржмядаг өрхийн үйлдвэрлэгч, чулуугаар бүтээл урлагч Д.Хүрэлчулууныг хүлээн авч уулзлаа.
Д.Хүрэлчулуун нь Алтайн усанболор чулууг нунтаглаж бэхжүүлээд ширээ, шатар, сандал гэх мэт бүх төрлийн урлалыг гараараа хийдэг. Тэрээр “4D” машин худалдан авч чулуун урлал үйлдвэрлэх зорилготой байна. Энэ нь мөнгөн дүнгээр 50 сая төгрөг болох бөгөөд санхүүжүүлэлт дутмаг байгаагаас зорилгодоо хүрч чадахгүй байна гэлээ. Мөн өрхийн үйлдвэр эрхлэгчдийн хувьд бусадтайгаа нэгдэх, дэмжлэг туслалцаа авах шаардлага зайлшгүй гардаг тул ийнхүү “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд хандаж иржээ.