• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2022-06-06 17:21:00
  • 973
SHARE TWITTER
Өнгөрсөн 5-р сарын 31-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж үг хэлсэн нь орон даяар “Хүнсний хувьсгал” өрнүүлэх эхлэл болсон. Энэ үеэр Хүнээ хамгаалъя, хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой гэдгийг онцолж энэ салбарт олон шинэчлэл хийнэ гэдгээ илэрхийлсэн. Энэ ажлын эхлүүлэх “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үндэсний зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа  “Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөр”-ийг тохиолдуулан энэ сарын 6-8-ны өдрийг хүртэл үргэлжлэх гэж байна.

Үзэсгэлэн худалдааны хувьд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд дотоодын хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хямдралтай, урамшуулалтай үнээр хэрэглэгчдэд хүргэх, бүтээгдэхүүнээ сурталчлах зорилгын хүрээнд зохион байгуулагдаж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр таван жилийн хугацаанд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ үе шаттай хангах төлөвлөгөөтэй байна. Энэ хүрээнд нэн тэргүүнд хүнсний салбарын эрхзүйн орчныг тодорхой болгох, Хүнсэнд шинжилгээ судалгаа хийх лаборатори, судалгааны төв бий болгох, Хүнсний үйлдвэрлэл, газар тариалан болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажуулалтыг цахим болгох гэх мэт ажлууд хэрэгжүүлэх юм.

Өнөөдөр манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бараг тэн хагасыг, түүн дотроо хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гаднаас авч байна. Өнгөрсөн 2021 онд л гэхэд нэг тэрбум ам.доллараар хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүнийг импортоор худалдан авчээ.
Монголчууд бид мах, гурил, төмс гэсэн гурван бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байна. Гэвч эдгээр нь чанар стандарт хангаж байгаа эсэхэд олон нийт эргэлзэж байна.  Мөн гурилан бүтээгдэхүүний 33, хүнсний ногоо болон сүүн бүтээгдэхүүний 40 орчим, өндөгний 50 орчим хувь, загас, будаа, элсэн чихрээ 100 хувь, тахианы мах, ургамлын тос, бүр хүнсний давсаа хүртэл 100 хувь гаднаас авч байна. Иймд дотооддоо, эрүүл чанартай хүнсээр ард иргэдээ хангах нь чухал асуудал болоод байна.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?