Монгол Улсад ноолуур боловсруулах салбарт 15 гүн боловсруулах үйлдвэр, 23 анхан шатны боловсруулах үйлдвэр, 59 сүлжмэлийн жижиг, дунд үйлдвэр, 150-200 өрхийн жижиг цех үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр үйлдвэр эрхлэгчид ноос ноолууран бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаж, Монгол ноолуурын чанар чансааг гайхуулж байна. Гэвч үүнээс ч илүү боломж байгааг тус салбарын мэргэжилтнүүд хэллээ.
Өнөөдөр манай улсын эдийн засгийг уул уурхай, газар доорх баялаг л авч явж байгаа нь үнэн. Гэхдээ үүнээс өөр баялаг байхгүйдээ биш, харин үүнээс өөр баялагаа мэдэхгүй байгаад хамаг учир бий. Монгол ноолуурын чанар чансаа, сэтгэл ханамж өгөх байдал судалгаагаар 4.23 гэсэн үнэлгээ авчээ. Энэ нь бусад улсынхтай харьцуулахад чамлагдахааргүй өндөр үнэлгээ юм. Гэвч энэ салбарт чадварлаг боловсон хүчин, техник технологи, зах зээл байдаггүй тул одоо байгаагаасаа ахиц гаргаж чадахгүй байна. Энэ салбарын боловсон хүчинг бэлддэг цөөхөн их дээд сургууль, коллеж байдаг бөгөөд тэд бүгд төгсөөд мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй.Мөн манай улсын ноос ноолуурын үйлдвэр сав баглаа боодол дээр анхаарал хандуулдаггүй нь маш том алдаа болохыг эрдэмтэд онцоллоо.
Хөгжингүй улс орны стандартад нийцүүлж бараа бүтээгдэхүүнээ зарна гэдэг тэр хэрээр хариуцлага дагуулдаг. Монголын ноос ноолуур хэдий чанартай байдаг ч дээрх алдаа дутагдлаасаа болж эдийн засагт чухал хувь нэмэр оруулах боломжийг алдаж байна. Тухайлбал 20 тэрбумын зардлаар 200 тэрбум орлого олох боломж ноолууран бүтээгдэхүүний зах зээлд бий. Иймд энэ салбарын судалгаа шинжилгээнд хөрөнгө мөнгө төсөвлөж, дэмжих шаардлагатай байна.
Мөн зарим хүмүүс ноолууран бүтээгдэхүүн хэт их хөгжих нь ямааны тоо толгойд нөлөөлж, цөлжилт үүсгэх эрсдэлтэй гэж ярьдаг. Тэгвэл салбарын мэргэжилтнүүд цөлжилтийг амьтан биш хүн л бий болгож байна. Амьтан бол байгалийн нэг хэсэг бөгөөд ихэвчлэн цөлөрхөг, уул хадтай газар амьдардаг. Иймд энэ асуудалд зөв менежмент хийж чадвал ямар ч асуудал байхгүй гэдгийг хэллээ.