• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2022-05-12 15:17:00
  • 898
SHARE TWITTER
Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх Ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнд “Бялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр орлоо.


Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулиар мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон бусад төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар тусгасан байна.
Манай улс анх 1997 онд Төрийн бус байгууллагын тухай хуулийг баталснаар иргэний нийгмийн байгууллагууд байгуулагдах эрх зүйн  үндэслэл бүрдсэн байдаг. 2017 оны байдлаар 27000 гаруй ТББ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар бүртгэгдсэнээс 8000 орчим нь нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр ТББ-ууд дотор нийгэмд үйлчлэх зорилготой мэргэжлийн нэгдсэн холбоо гэх нэршилтэй байгууллагууд нэлээдгүй байгаа ч тэдний үйл ажиллагаа, тогтвортой байдлыг хангах хууль эрх зүйн орчин дутмаг байдгаас үйл ажиллагаа нь хангалтгүй байна.
Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль,Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль гэх мэт мэргэшсэн ТББ-ын оролцоо чиг үүргийг тусгайлан хуульчилж, төрийн байгууллагатай хамтран ажиллах чиг хүрээг тодорхой болгосон. Гэвч бусад салбарын мэргэжлийн нэгдсэн холбоодын үйл ажиллагааг Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулдаг бөгөөд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарахгүй байна. Иймд чадавхижсан, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн нэгдсэн холбоод байгуулагдах нөхцлийг бүрдүүлж, цаашлаад төрийн байгууллага мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Бусад хөгжингүй улс оронд Мэргэжлийн нэгдсэн холбоод хууль санаачлах, төрөөс гаргасан бодлого хэрэгжүүлэх гэх мэт олон зүйл дээр байр суурь эзэлдэг. Энэ жишгийн дагуу монголд мэргэжлийн холбоодын нийгэмд эзлэх байр суурь их байх шаардлагатай гэж зарим мэргэжилтнүүд үздэг. Тэгвэл энэхүү хуулийн төслийн ажлын хэсэг "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"ны Ерөнхийлөгч, Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн дарга Ч.Даваабаяр орж ажиллахаар боллоо.




 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?