2022 оны 1-р улиралд Хятадын хот суурины шинээр нэмэгдсэн ажлын байрны орон тоо 2 сая 850 мянгад хүрч, бүртгүүлсэн ажилгүйдлийн хэмжээ 5.5%-тай байна. Гуравдугаар сард хот суурины ажилгүйдлийн түвшин 5.8%-тай гарсан бол 16-24 насны хүмүүсийн ажилгүйдэл 16%, 25-59 насныхан 5.2%-тай байгаа тухай Хятадын Статистикийн үндэсний газар 18-нд мэдээллээ. Эх сурвалжийн дагуу, оны эхний улиралд оршин суугчдын зарцуулах болох хүн тутмын дундаж орлого 10345 юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.3%-р өсөж, үнийн хүчин зүйлийг хасвал бодит өсөлт нь 5.1%-д хүрчээ.