• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2022-03-25 10:40:00
  • 952
SHARE TWITTER
Өнөөдөр “Хот хөдөөгийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг НЗДТГ-ын шинэ байранд зохион байгуулагдаж байна. Тус хэлэлцүүлгийн хүрээнд “Хот, хөдөөгийн сэргэлт ба Нийслэл Улаанбаатар хот”, “Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод хотын нэгдсэн төлөвлөлт, эхний ээлжийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл”, Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого гэсэн асуудлаар холбогдох албан тушаалтнууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Энэхүү хэлэлцүүлэгт Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн дарга, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр бусад төлөөллүүдийнхээ хамт оролцож байна.

1990 оноос хойш УИХ, Засгийн газраас хөгжлийн бодлогын урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх 560 гаруй салангид баримт бичиг, зорилтот хөтөлбөр баталсан байдаг. 1.8 жилийн настай Засгийн газрууд байгуулагдаж, төрийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх залгамж чанар дутсанаас хөгжлийн бодлогууд жил бүр солигдож, тууштай хэрэгжүүлж чадаагүйгээс нэг нь ч зорьсон үр дүндээ хүрч чадаагүй. 2020 ОНД “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан. Энэ бодлого бол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын урт хугацааны хөгжлийн нэгдсэн бодлого юм. Харин “Шинэ сэргэлтийн бодлого” нь “Алсын хараа-2050”-д үндэслэн эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг шийдвэрлэх дунд хугацааны зорилтот хөтөлбөр гэсэн үг. 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд  УИХ-аас Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх тогтоолыг баталсан. Энэ нь Засгийн Газар солигдох тоолонд төрийн бодлогын залгамж чанар алдагддаг байсан алдаа дахиж давтагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үздэг.
Судалгааны үндсэн дээр манай улсын хөгжлийг хязгаарлаж буй зүйлүүд нь боомт, эрчим хүч,аж үйлдвэржилт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжил, төрийн бүтээмж гэж дүгнэжээ. Иймд “Шинэ сэргэлтийн бодлого”-оор дээрх асуудлуудыг шийдвэрлэхээр зорьж байгаа юм.




  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?