• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2022-03-24 10:05:00
  • 978
SHARE TWITTER
    Монголын эдийн засгийн чуулганыг угтан энэ сарын 21-30-ны хооронд зургаан дэд сэдвээр хэлэлцүүлгүүд зохион байгуулахаар болсон. Тэгвэл өнөөдөр “Корпорейт конвейншн центр”-т “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ы Аж үйлдвэржилтийн сэргэлт урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр оролцож байна.
“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх эдийн засгийн зорилтот хөтөлбөр бол “Шинэ сэргэлтийн бодлого” юм. Тус бодлогын гол цөм нь аж үйлдвэржилтийн сэргэлт буюу баялаг бүтээгчдийг дэмжих юм. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлэгт 21 аймаг 330 сумд салбар төлөөлөлтэй “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны байр суурь чухал.
    Ер нь улс орнуудын хөгжлийн үндэс нь аж үйлдвэржилт гэдгийг дэлхийн түүх нотолдог. Тухайлбал Өмнөд Солонгос улс 1962 онд ДНБ нь 2.7 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ нь 100 доллар хүрэхгүй байсан бол импортыг орлох, экспортод чиглэх аж үйлдвэржилтийн таван жилийн төлөвлөгөөт бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадсанаар 1979 он гэхэд ДНБ нь 66.57 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ нь 1783 ам.доллар одоо Ази тивийн дөрөв дэх, дэлхийн 12 дахь том эдийн засаг, дэлхийн долоо дахь том экспортлогч болжээ. Манай улс нүүрс, нефть, газрын ховор элементээрээ дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг. Гэтэл байгалийн баялгийнхаа 90 гаруй хувийг боловсруулахгүй хямд үнээр гаргадаг, буцаад дотоод хэрэглээний 90 гаруй хувийг өндөр үнээр импортоор авч байгаа нь аж үйлдвэржилт огт байхгүйтэй адил эмгэнэл юм.
Энэ тухай “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” байгуулагдсан цагаасаа эхлэн дуу хоолойгоо хүргэсээр ирсэн. Харин өнөөдөр албан ёсны хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байгаа нь илүү олон хүнд ойлголт өгөх боломж гэж харж байна.



 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?