• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2022-03-23 10:27:00
  • 1190
SHARE TWITTER
  15 жилийн хугацаанд 1000 гаруй нэвтрүүлэг хийсэн “Танайд мод тарья” ТББ “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд гишүүнээр элслээ.
2007 онд экологийн чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагууд ногоон орчин, экологийн боловсролын талаар дуугардаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл цөөн байх үед эрхзүйч мэргэжилтэй Б.Батболд сэтгүүлч гэргий Д.Насанбаяртайгаа хамтран “Танайд мод тарья” нэвтрүүлгийнхээ анхны дугаарыг гаргаж өнөөдрийг хүртэл 1000-аад дугаар буюу давхардсан тоогоор 100 мянган минутын нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэжээ. Дэлхийн дулаарал, Монгол орны цөлжилт, агаар, орчны бохирдлыг бууруулахад хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол мод тарих явдал гэж үзэж энэхүү буянтай үйлсэд иргэдийг татан оролцуулж экологийн боловсрол олоход нь дотны туслагч нь байх зорилготой “Байгаль экологи”-ийн чиглэлийн тогтмол явагддаг анхдагч нэвтрүүлэг “Танайд мод тарья” болсон юм.
Тэгвэл энэхүү ач холбогдол бүхий ТББ өнөөдөр 21 аймгийн 330 сумд салбар, төлөөлөлтэй “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд гишүүн болж, цаашид хамтран ажиллахаар болсон юм. Мөн ШӨХТГ-ын дэргэд байгуулагдсан Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлд давхар элсжээ. Ингэснээр тэдний хичээл зүтгэл, дуу хоолой нийгэмд илүү тодрох боломтой гэж үзэж байна.
 
 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?