• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2022-02-22 12:02:00
  • 905
SHARE TWITTER
Өчигдөр буюу 2022.02.21-нд БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнийн санаачлагаар Шинэ сэргэлтийн бодлогыг аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх боломж, арга зам, цаашдын хамтын ажиллагааны талаар Монгол Улсад суугаа Элчин сайд нар, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй санал солилцох зорилго бүхий уулзалт болж өнгөрлөө.



Олон улсын валютын сангийн тооцоолсноор 320 сая гаруй шууд ажлын байрыг бий болгодог аялал жуулчлалын салбар нь цар тахлын өмнөх онд дэлхийн нийт эдийн засгийн 10 хувийг бүрдүүлж байв. ОУВС-гийн 2020 оны арванхоёрдугаар сард танилцуулсан “Impact of the Pandemic on Tourism” судалгааны тайланд дурдсанаар цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарт 100-120 сая гаруй шууд ажлын байр үгүй болох эрсдэл нүүрлэжээ.
Манай улсын хувьд аялал жуулчлалын салбар нь эдийн засагт оруулах хувь нэмрээрээ уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын араас гуравт ордог чухал том салбар юм. Гэвч хилээ хааж, иргэдээ татан авах чартер нислэгээс бусдыг зогсоох шийдвэр гаргасан 2020 оны хоёрдугаар сараас эхлэн энэ салбар ТЭГ ЗОГСОЛТ хийсэн. Энэ хугацаанд зөвхөн Улаанбаатар хотын эдийн засагт орох байсан 470 тэрбум төгрөгийн орлогыг шууд, 2.3 их наяд төгрөгийн орлогоо шууд бусаар алдсан судалгаа байдаг.
Тэгвэл 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улс гадаадын жуулчдад хилээ бүрэн нээж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Засгийн газрын энэхүү шийдвэрийг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ хэд хэдэн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, тус салбарын цаашдын бодлогыг тодорхойлохоор шуурхайлсан.
Үүний хүрээнд өчигдөр буюу 2022.02.21-нд Шинэ сэргэлтийн бодлогыг аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх боломж, арга зам, цаашдын хамтын ажиллагааны талаар Монгол Улсад суугаа Элчин сайд нар, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй санал солилцох зорилго бүхий уулзалтыг зохион байгууллаа.


Аялал жуулчлалын салбар бусад салбартай нягт уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байна. Тухайлбал цахим виз олгох улсын тоог нэмэгдүүлэхэд Гадаад харилцааны яам чухал байр суурь эзлэх бол Монгол улсаа таниулан сурталчлах, жуулчдыг татахад Соёлын яамны оролцоо чухал юм. Тиймээс тус арга хэмжээнд Соёлын сайд Ч.Номин, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин нар оролцож цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Мөн аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварын индексээр хойгуур байранд ордог визний асуудлыг хялбаршуулах, өөрчлөх зорилгоор Засгийн газраас тусгайлсан журам батлан гаргажээ. Ингэснээр 36 орны жуулчдад цахим виз олгож эхэлсэн бөгөөд Гадаад харилцааны яамтай цахим виз олгох улс орнуудын тоог шат дараалалтай нэмэгдүүлэх асуудлаар хамтран ажиллаж байна.
Уулзалтын үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ энэ онд дэлхийн улс орнуудын Аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа хэллээ. Ингэснээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд аялал жуулчлалын салбарт бий болоод буй нөхцөл байдлыг бодитоор үнэлж, гарц шийдлээ хамтран тодорхойлох боломж бий болох ач холбогдолтой гэж үзжээ.
 
 
 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?