Өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн удирдлагуудтай уулзах гэж байна.
Энэхүү зөвлөлийг төлөөлж ШӨХТГ-ын дарга Т.Гантулга, ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг, Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн дарга Ч.Даваабаяр нар уулзалтад оролцоно.
Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөл нь ШӨХТГ-ын дэргэд байгуулагдсан бөгөөд 125 холбоодыг нэгтгэсэн томоохон байгууллага юм. Тус зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд шинээр батлагдах гэж буй Холбооны эрх зүйн байдлын тухай хууль чухал байр суурь эзэлнэ. Тус хуулийн төслийг өнгөрсөн оны 11 сард УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Тиймээс өнөөдрийн уулзалтын гол сэдэв дээрх хуулийн төсөл байх юм.
УИХ Төрийн бус байгууллагын тухай бие даасан хуулийг 1997 онд баталсан. 24 жилийн хугацаанд нийгмийн өөрчлөлтийг дагаж төрийн бус байгууллагууд сангийн үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, зохион байгуулалтын хэлбэрт ч томоохон өөрчлөлтүүд гарсаар байна. Энэхүү өөрчлөлтийн дагуу ТББ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, тусгайлан ТББ-ын хэлбэр тус бүрээр буюу холбоо, сангийн зохицуулалтыг нарийвчлан хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна хэмээн хууль санаачлагч үзсэн байна.
Хуулийн төсөлд холбооны эрх зүйн байдлыг Иргэний хуульд заасан ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төрөлд нийцүүлэн тодорхойлж, иргэд эвлэлдэн нэгдэх эрхээ хуулийн этгээдийн эрхтэй болон эрхгүйгээр хэрэгжүүлэх боломжийг тодруулсан, холбооны санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахад анхаарч, аж ахуйн үйл ажиллагаа, нийтэд тустай үйл ажиллагааг төлбөртэй үзүүлэх, орлогыг дүрэмдээ заасан зорилгодоо зарцуулах нөхцөл, журмыг нарийвчлан тодорхойлсон байна.
Мөн төрийн зарим чиг үүргийг холбоогоор гэрээлэн гүйцэтгэх нөхцөлийг үл ялгаварлах, нээлттэй, ил тод байх, хараат бус байдлыг хүндэтгэх, урьдчилсан магадлан итгэмжлэл үүсгэх замаар ашгийн төлөө бус хуулийн этгээдийн өрсөлдөх боломжийг хязгаарлахгүй байх зэрэг нийтлэг зарчимд нийцүүлэн төр, холбооны хамтран ажиллах харилцааг бизнесийн байгууллагаас ялгаатай байдлаар тодорхойлсон зэрэг асуудлыг тусгасан байна.