"Баялаг бүтээгчдийг дэмжинэ" уриатай "МАСС-ЭЖЕНСИ" группийн хамт олон үндэсний үйлдвэрлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг баялаг бүтээгчдээ дэмжих ажлыг эхлүүлээд байгаа билээ.
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгчид манай төслийн хүндтэй зочноор уригдан хэрхэн ажиллаж, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйгаа танилцуулсаар байгаа. Манай төслийн хамт олон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг баялаг бүтээгчдээ мартаагүй. Тиймээс Өвөрхангай аймгийг зорьж үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзахаар замд гарсан. Дараагийн удаа танай аймагт манай хамт ололн очиж ч болно гэдгийг дуулгая.