“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос бэлтгэн хүргэдэг “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийг мэдэхгүй хүн ховор байдаг. Тус нэвтрүүлгийг анхлан бүтээгчдийн нэг Масс телевизийн менежер Г.Нандин-эрдэнэ энэ удаагийн “Entrepreneur” нэвтрүүлэгт оролцлоо. Түүний ярьсан зүйлээс товчлон хүргэе.
Масс агентлаг 2015 оны 1-р сарын 2-ны өдрөөс “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийг санаачилж 21 аймаг, 330 сумыг хоёр удаа бүтэн тойрч баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг нь үнэ төлбөргүй сурталчилж байсан. Орон даяар төсөл эхэлснээс хойш найман баг тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Зургаан баг нь хөдөө орон нутгийн баялаг бүтээгчдээ дэмжин ажиллаж байсан бол миний хувьд нийслэлийн баялаг бүтээгчдээ хариуцаж, долоо хоногт 2-3 “Баялаг бүтээгч” нэвтрүүлэг бэлтгэн 60-70 удаагийн давталттайгаар орон даяар цацсан. Өнөөдрийн байдлаар нийслэлд 1000 орчим үйлдвэрлэл эрхлэгчдийг төсөлдөө хамруулаад байна.
Тухайн үед “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог байлаа. Мөн хийсэн нэвтрүүлгээ хэвлэл мэдээллийн хэд хэдэн сувгаар олон удаагийн давталттайгаар цацсан нь үйлдвэрлэгчдийн борлуулалтыг маш сайн дэмжсэн ажил болсон. Энэ нь тэдэнд үйл ажиллагаа, үйлдвэрлэл, хүний нөөцөөөргөжүүлэх том боломж өгсөн гэж хардаг.
Төсөл хөтөлбөрт хамрагдсанаар жижиг цехээс эхэлсэн бизнес нь улам өргөжиж жижиг дунд ангиллаасаа гарч Топ-100 аж ахуйн нэгжийн эгнээнд орсон олон газрууд бий. Энэ нь мэдээж манай төслийн бас нэгэн үр дүн юм.
“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл эхлэхээс өмнө баялаг бүтээгч гэдэг үгийг тэр болгон хэрэглэдэггүй байсан. Харин төсөл хэрэгжсэнээр төрийн өндөрлөгүүдээс эхлээд төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэгчид хэлж, тэдний төлөө дуугарч “баялаг бүтээгч” гэдэг үгийг үгийн сандаа нэмсэн. Өөрөөр хэлбэл ЖДҮ-дийг тодорхойлох оновчтой үгтэй болсон.