• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2022-01-28 18:14:00
  • 837
SHARE TWITTER
Анагаах ухааны доктор, Ази номхон далайн элэгний холбооны зөвлөх эмч Ж.Амарсанаа “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-той хамтран ажиллахаар боллоо. Ингэснээр Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах шинжлэх ухааныг хүмүүст таниулан сурталчлах юм.
Дэлхийн хөгжингүй улс орнууд генетикийн шинжлэх ухаанд онцгой анхаарал хандуулдаг. Ингэснээр олон төрлийн өвчнийг эрт оношлох, эмчлэх боломж бүрдсэн байна. Зарим улсад дөнгөж төрсөн хүүхдийн геномыг нь тодорхойлж, цаашид эрүүл амьдрах аргыг нь хэлж өгдөг. Харин манай улсад энэ төрлийн шинжлэх ухааныг хөгжүүлэх шаардлагатай байна. Тиймээс “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” энэ ажилд дэмжлэг үзүүлэхээр Ж.Амарсанаа эмчтэй хамтран ажиллахаар болсон юм.
Ж.Амарсанаа эмчийн Монгол геном төслийг дэмжиж ажилласнаар 6000 гаруй төрөлхийн гажгуудыг оношлох, Хорт хавдрын эмчилгээний сонголт хийх боломжийг бүрдүүлнэ. Мөн зөвхөн эрүүл мэндийн салбар гэлтгүй гэмт хэргийн илрүүлэлт, ховордсон ан амьтныг хамгаалахад чухал нөлөө үзүүлэх юм.
2018 онд БНХАУ-ын эрдэмтэд 175 Монгол хүний геномын нуклеотидийн дарааллыг бүтэн тодорхойлж  тогтоосон бөгөөд энэ судалгаанд Монгол Улсын 35 иргэн био дээж өгсөн байгаа нь анхаарахгүй орхиж болохгүй асуудал юм. Мөн ЯЧингис хааны хромосомыг илрүүлэх судалгааг  Герман, Япон, БХНАУ, ОХУ зэрэг орны эрдэмтэд идэвхтэй хийж байна.
Монгол Улсын иргэдийн генийн өвчнийг гадаадад оношлуулах, эмчлүүлэх зэрэг нь Монгол Улсад генетикийн шинжлэх ухаан хөгжихөд саад учруулж байгаа нь бодит үнэн юм. Энэ шинжлэх ухааны дэвшлийг Монголын анагаах ухаанд нэвтрүүлэхийн тулд Монгол хүний геномын нуклеотидийн дарааллыг бүрэн тодорхойлох шаардлагатай байна.




  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?