• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2022-01-19 11:40:00
  • 876
SHARE TWITTER

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгөх мэдээ XXI зууны эхнээс улс орнууд мэдлэгийн өрсөлдөөнд хүчтэй орж, мэдлэг бүтээх, үйлдвэрлэх, мэдлэгийг түгээх найдвартай шалгарсан байгууллагыг бий болгосон нь судалгааны их сургууль юм. Судалгааны их сургууль нь дэлхийн хурдацтай өөрчлөгдөх глобал зах зээл дээр улс орны өрсөлдөх чадварыг тодорхойлогчид юм.

Монгол Улс анх удаа “Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг УИХ-аар тун удахгүй хэлэлцэхээр болсон. Энэ хуулийг дэмжих зорилгоор Монгол Улсын Эрдмийн Их сургууль нь гадаад, дотоодын төр захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, симпозиумыг цуврал болгон зохион байгуулж байна.

Тухайлбал, БНЭУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд М. П. Сингх 2021 онд тус сургуульд зочлон эрдэмтэн, профессоруудтай уулзан БНЭУ-ын судалгааны их сургуулийн чиг, хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн бол 2022 оны 01 дугаар сарын 18-нд Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки тус сургуульд зочлон эрдэмтэн, профессорууд, судлаач оюутнуудын төлөөлөлтэй уулзан илтгэл тавилаа.

Япон улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд илтгэлдээ Япон, Монголын дээд боловсролын салбарт ялангуяа мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах ихээхэн боломж байгааг онцлон тэмдэглэв.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?