Орон нутгийн иргэдийн 75.6 хувь нь буюу дийлэнх нь телевизээс мэдээллээ авдаг гэх судалгаа бий. Мөн орон нутгийн иргэдэд хамгийн хэрэгцээтэй байгаа мэдээллийг тодруулахад мэдээ мэдээлэл гэж хариулсан байдаг. Тэгвэл энэ хэрэгцээнд нь тулгуурлан "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" орон нутгийн телевизүүлийн "Гал хөгжил" холбоотой хамтран ажиллахаар боллоо. Ингэснээр тус холбооноос бэлтгэн хүргэдэг нэвтрүүлэг, контентуудыг хөдөө орон нутгийн үзэгчид цаг алдалгүй, илүү хүртээмжтэй хүлээн авах болно