• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2022-01-13 20:12:00
  • 956
SHARE TWITTER

ШӨХТГ-ын дэргэд байгуулагдсан Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн АНХДУГААР ФОРУМ 2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр төрийн арван байгууллага, 120 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож амжилттай болж өндөрлөсөн билээ.

Уг форумаар ЖДҮҮ эрхлэгчдэд нэн тулгамддаг асуудлуудыг холбогдох албан тушаалтнуудад уламжлах мөн Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-оор дамжуулж асуудлаа шийдвэрлүүлэх зорилготой бөгөөд стандартыг цөөлөх, төрийн давхардсан чиг үүргийг болих, батламжийг бүрэн болиулах, хяналтын нэг байгууллагатай болох зэрэг асуудлаар хуралдаж, санал бодлоо солилцон хэлэлцүүлэг өрнүүлсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн ээлжит хурал болж, форумд оролцогчдоос гаргасан тусгайлсан санал санаачлагыг авч хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааны бодлого, шийдвэрээ төрд хэрхэн хүргэхээ тодорхойллоо.

Форумд оролцсон ЖДҮҮ эрхлэгчид холбогдох албаныханд уламжилсан үйл ажиллагаа явуулахад хамгийн их хүндрэл бэрхшээл болдог асуудлуудаа уламжилсан байна.  Тодруулбал, Тендерийн тухай хуулинд ЖДҮҮ эрхлэгчийн тодорхойлолттой бол шууд гэрээ хийх, ЖДҮ эрхлэгч тендерт оролцвол хийсвэрээр 15 хувиар үнийг бууруулах гэсэн хуулийн заалтыг хасахгүй байх, 

Зээлдэгчдийн холбоо болон жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоод нь ШӨХТГ-ын дэргэд байгуулагдсан Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлд төлөөлөл оруулах хүсэлтэй байгаа талаар, 

Жижиг худалдаа үйлдвэрлэл эрхлэгч нарт анхаарал хандуулж, арьс ширний болон гутал үйлдвэрлэгчийн талаар хуулинд тусгаж, байрны подвалд үйл ажиллагаа явуулдгийг шийдэж өгөх,

Гаалиар стандартын бус бараа бүтээгдэхүүн оруулж ирдгийг болиулах,

Төрөөс ТҮЦ эрхлэгчид, түрээсийн худалдаа эрхлэгчдийн дэмжих,

Худалдаа эрхлэгчдийг дарамталж дуртай бараа бүтээгдэхүүнээ авдаг МХЕГ болон цагдаагийн байгууллагад хяналт тавих зэрэг асуудлууд байгааг Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлд хүргүүлсэнийг авч хэлэлцлээ.

Мөн Мэргэжлийн нэгдсэн холбоод нь цаашдаа Монголын эрдмийн их сургуулийн эрдэмтэн докторуудтай эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр дээр хамтран ажиллахаар болоод байгаа юм.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?