• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2022-01-13 09:37:00
  • 994
SHARE TWITTER
ШӨХТГ-ын дэргэд Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөл байгуулагдан анхны форум уулзалтаа хийн зургаан сарын төлөвлөгөө баталсан. Энэ хүрээнд өнөөдөр Монголын эрдмийн их сургуулийн эрдэмтэн докторуудтай уулзаж, эдийн засгийн бүтэц өөрчлөх хөгжлийн хөтөлбөр дээр эрдэмтэн судлаачдын үгийг сонсохоор хамтарч ажиллахыг хүслээ.
 

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр  “Яагаад Эрдмийн их сургуулийг сонгосон бэ гэхээр судалгааны их  сургууль. Судалгаа шинжилгээтэй  аливаа асуудалд хандъя. Эдийн засгийг сэргээх Шинэ сэргэлтийн бодлогыг даган 40 гаруй хууль өөрчлөгдөнө. Мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль мөн хэлэлцэгдэж байна. Тэгэхээр бид зөвхөн хуулийн төсөл өөрчлөх  биш яаж цар тахлын өмнөх үеийн эдийн засгийн байдалдаа очиж, тогтвортой цаашид хөгжих вэ гэдэг дээр эрдэмтэн судлаачдын үг маш чухал юм” гэлээ. ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эдийн засгийг цар тахлын үед сэргээхээр Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэхээр болж хөтөлбөрөө батлуулаад явж байна. Иймээс эдийн засгийн суурь бүтэцтэй холбоотой асуудал зайлшгүй яригдана. Иймээс эрдэмтэн судлаачтай хамтарснаар том үр дүн зайлшгүй гарна гэж харж байна” гэлээ.

Шинэ сэргэлтийн бодлого энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа. Энэ хүрээнд 40 гаруй хууль, тогтоолын төсөлд өөрчлөлт орохоор байгаа юм. Иймээс ч энэхүү өөрчлөлт, бодлогын асуудал дээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд буруу явж ирсэн эдийн засгийн тогтолцоог өөрчлөх, эдийн засгийн хөгжлийн хурдыг сааруулагч хүчийг  тодорхойлж,  зөв гольдрилд нь оруулахад эрдэмтдийн судалгаа, эдийн засгийн загварчлал  хэрэгтэй юм. Эрдмийн их сургуулийн доктор профессор Т.Бат-Эрдэнэ

“Манайд хангалттай олон эрх зүйн акт, орчин бий. Гэхдээ тэр олон акт, эрх зүйн орчныг хооронд нь уялдуулах, тэр үйл ажиллагааг идэвхжүүлвэл бид бие биенээ дэмжиж, кластрын системээр ажиллаж эдийн засгийн өгөөжийг нэмэх боломж байгаа гэж харж байгаа. Өнөөдөр  Мэргэжлийн нэгдсэн холбооноос асуудлыг яаж даван туулах вэ гээд судалгааны их сургуульд хандаж байгаа нь нэг том дэвшил гэж харж байна” гэлээ.  Судлаачдийн зүгээс ч дэлхийн чиг хандлагатай улдуулж бодлого боловсруулж хэрэгжүүлэв бидэнд давуу тал үүсэх боломжтойг хэллээ.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?