• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2022-01-06 11:00:00
  • 926
SHARE TWITTER

ШӨХТГ-ын дэргэд байгуулагдсан Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн АНХДУГААР ФОРУМ 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Форумыг нээж Монгол улсын Шадар сайд  С.Амарсайхан үг хэлсэн бол УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН төслийг танилцууллаа. 


УИХ- ын гишүүн Х.Булгантуяа: "Шинэ оноо ажил хэрэгчээр эхэлж буй та бүхэндээ амжилт хүсье. Энэхүү цар тахлын үед бизнес эрхлэгчдийн  хувьд нэлээдгүй амаргүй цаг хугацаа байлаа.  Шадар сайдын хэлсэнчлэн 2022 оныг нэн ялангуяа Ковидын энэ цаг үед бизнес  эрхлэгчдээ дэмжих эдийн засгийн сэргэлтийн том бодлогоор эхлүүлж байгаа билээ. Үүний хүрээнд яригдаж буй хамгийн том багц  хуулийн төсөл бол зөвшөөрлийн хууль байгаа. Бизнес эрхлэгчдийн  хамгийн их  ярьдаг зүйл бол төрийн дамжлага их  байгаа талаар хэлдэг. Эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд зөвшөөрлийн хуулийг өөрчлөх төсөл байгаа.

УИХ-ын гишүүн Бямбацогт нарын нэр бүхий 22 УИХ-ын гишүүн зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачилсан. Мөн Засгийн газраас хууль санаачлан оруулж ирсэн. 2 хувилбарыг хоёуланг нь авч үзэхэд гишүүдийн оруулж ирсэн санал бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй, шат дамжлагыг багасгасан байсан учраас түүнийг гол тулгуураа болгож байгаа билээ.

Ажлын хэсэг өнгөрсөн тавдугаар сард байгуулагдсан бөгөөд бидний зүгээс ЗӨВШӨӨРЛИЙГ ЭНГИЙН БОЛГОХ, ТООГ БАГАСГАХ, ЦАХИМЖУУЛАХ гэх мэт зүйлсийг гол зорилгоо болгон ажиллаж байна" гэлээ.



ШУУД ҮЗЭХ

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?