Дотооддоо хүүхдийн хувцас үйлдвэрлэдэг “RANA” Брэндийн үүсгэн байгуулагч Ч.Ууганбаяр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гишүүнээр элслээ.
Хүүхдийн арьс хамгийн эмзэг, булбарай байдаг тул өмсөх хувцасны материалд нь чухал ач холбогдол өгөх ёстой. Тэгвэл “RANA” брэндийн хувцаснууд чанартай материал, дэгжин загвараараа бусад газраас ялгардаг. Мөн загвар бүр цөөн тоогоор гардаг тул эрэлт хэрэгцээ өндөр байдаг байна.
“RANA” брэндийг үүсгэн байгуулагч Ч.Ууганбаярын хувьд сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд өөрийн сонирхлоор анх хувцас оёж сурч байжээ. Мөн монголчуудын үзэх дуртай олон шоу нэвтрүүлгүүдийн хувцасыг хариуцаж ажиллаж байсан чадварлаг нэгэн юм. Тухайлбал Яг түүн шиг шоуны хувцасыг урлаж байх үедээ олон уран бүтээлчийн хайр хүндэтгэлийг хүртэж чадсан байна. Түүний амьдралдаа хэрэгжүүлж ирсэн хэд хэдэн дүрэм байдаг. Үүнд:
Дээрх дүрмийг баримталж ажилласнаар түүний ажил хэрэг мэдэгдэхүйц ахицтай явагдаж байна. Ийнхүү “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” хөдөлмөрч, эрч хүчтэй нэгэн эмэгтэйгээр бүл нэмлээ.

- Бүх хүн дуртай ажлаа хийж чаддаггүй. Тиймээс хийж буй ажилдаа дурлах хэрэгтэй. Ингэж чадвал удахгүй үр шимийг нь хүртэж эхэлдэг.
- Урлаж буй хувцас бүрээ өөрийн хүүхдүүддээ хийж байна гэж төсөөлдөг.
- Өөрийгөө орхигдуулан байж олж авсан зүйл бол амжилт биш. Хүн ажлынхаа хажуугаар заавал өөртөө цаг гаргаж, амарч байх ёстой. Ингэж байж илүү үр бүтээлтэй ажиллаж чадна.