• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2021-12-08 00:00:00
  • 2051
SHARE TWITTER
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ЖДҮҮ эрхлэгчдээ дэмжих зорилгоор цуврал нэвтрүүлэг хийж байгааг өмнө нь дурдсан. Тэгвэл өнөөдөр хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч ээжийнхээ дэмжлэгийн хүчинд эко гутлын тос, эдийн саван үйлдвэрлэдэг Б.Болор гэх эмэгтэйг онцоллоо. Түүний хувьд анх төрөхдөө эмч нарын буруутай үйлдлээс болж тархины саажилттай болсон байна. Одоогоор 80 хувийн хөгжлийн бэрхшээлтэй, зүүн гар нь ажиллагаагүй ч гэртээ групп аваад зүгээр суухыг хүсдэггүй гэлээ. Тиймээс ээжийнхээ тэтгэврийн зээлийг авхуулан гутлын тосны өрхийн үйлдвэрлэл эрхэлж эхэлжээ. Харамсалтай нь энэ ажил маш их алдагдал хүлээгээд байна. Гэсэн ч Б.Болорын ээж охиноо үргэлжлүүлэн дэмжсээр байгаа юм. Тэд бүтээгдэхүүнээ борлуулахын тулд Налайхын автобусны буудлаас эхлэн бүх ТҮЦ, дэлгүүрүүдээр ордог байна.


 
ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧ Б.БОЛОР: Надад анх япон эмээ саван хийхийг зааж өгсөн. Тэр үеэс эхлэн группын мөнгө аваад, зүгээр сууж болохгүй гэж бодогдох болсон юм. Бас нийгмийн харилцаанд орж, олон найзтай болохыг хүссэн. Тиймээс найзтайгаа нийлж эдийн саван хийдэг боллоо. Гэхдээ л сэтгэлд илүү зүйл хийх хүсэл байсан тул ээждээ гутлын тос хийх санаагаа хэлж үзсэн. Ээж минь угийн л намайг бүх талаар минь дэмжиж, хамгаалж ирсэн тул тэр зангаараа шуудхан зөвшөөрсөн. Харин тэтгэврийн зээл аван байж эхлүүлж өгсөн ажил нь маш их алдагдал хүлээсэн болохоор санаа зовоод байгаа. Ээж минь надад уурлах нь байтугай илүү их дэмжиж, одоо саван хийхэд минь тусалж байна. Би ийм их хайр, дэмжлэгийг хүртэж байж яагаад ч шантарч болохгүй гэж боддог. Мөн намайг подвалдоо үнэгүй байлгаж, үйлдвэрлэлээ эрхлэхэд тус болсон Хандмаа эгчдээ баярлалаа.


 
БОЛОРЫН ЭЭЖ Т.ЧИМГЭЭ: Миний охин тархины саажилттай л болохоос ухаан нь цоо эрүүл хүүхэд. Гэвч цаг хэцүү үед үүнийг нь ойлгохгүй хүмүүс элдвээр хэлдэг байсан. Чиний хүүхэд мэдрэл муутай биз дээ гээд зугтаадаг үе ч байсан. Ер нь л хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн харилцаанд орох хэцүү байдаг. Энэ хүүхдэд надаас өөр тус болох хүн байхгүй. Тиймээс эгч нь бүх хүчээ дайчлан охиныхоо төлөө л амьдарч байна. Бид хоёр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхэд асуудалгүй ч борлуулж чадахгүй байгаа. Гутлын тос гэдэг чинь өөрөө улирлын чанартай борлогддог юм байна. Өвөл хэн ч авдаггүй юм байна лээ. Бид хоёр автобусны буудлын ТҮЦ, дэлгүүрүүдээр яваад ч нэмэргүй. Харин эдийн саванг Болорын таньж мэддэг хүмүүс овоо авдаг. Энэ орлогоороо л бид хоёр амьдарч байна даа.





 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?