“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоон”-ны IV бага хурал өнгөрсөн бямба гарагт /2021.11.27/ болж өнгөрлөө. Тус холбоо бага хурлаа зохион байгуулах бүртээ тодорхой үр дүнд хүрсээр ирсэн. Тийм ч учраас гишүүдийнхээ итгэлийг олж, ЖДҮҮ эрхлэгчдийн найддаг ганц байгууллага болж чаджээ. Цаашид тэдний итгэлийг алдахгүйн тулд бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ тус холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр болон Удирдах зөвлөлийн гишүүд хэлсэн юм.
IV бага хурлын үеэр гишүүдийн хэлсэн үгнээс хүргэж байна.
ББДХ-НЫ БАГА ХУРЛЫН ГИШҮҮН Ц.БАТДОРЖ: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ХАЛАМЖ АВААД СУУХ БИШ БАЯЛАГ БҮТЭЭЖ БАЙНА
МУ-ийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй баялаг бүтээгч, өрхийн үйлдвэрлэгч хүмүүс байдаг. ЗГ халамжаас татгалзаж хөдөлмөрт шилжих мөрийн хөтөлбөр хэрэгжээд явж байна. Орон нутагт сум хөгжүүлэх сангаас гурван хувийн зээлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон нь хүмүүст сайнаар нөлөөлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн групп аваад гэртээ суух цаг өнгөрсөн. Засаг төрөөс дэмжвэл манай хүмүүс татвар төлөгч болж, хувь нэмэр болж явахыг амьдрал харуулж байна. Цар тахал болсон хоёр жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд давуу тал болсон. Манай иргэд дор бүрээ ажлаа сайн хийж, наад зах нь монгол үндэсний хувцасны үйлдвэрлэл эрхэлж байна. Угаасан ноос гэж байхгүй болчихоод байна. Өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд угаасан ноос олж өгөөчээ. Бид үндэсний үйлдвэрлэл эрхэлмээр байна гэх хүсэлт их ирүүлэх болсон. Иймээс би тэдний энэ саналыг албан ёсоор холбогдох байгууллагад тавьсан.
ББДХ-НЫ ХУД-ИЙН САЛБАР ХОРООНЫ ЗАХИРАЛ Б.МӨНХЦЭЛМЭГ: ТӨРИЙН ХҮНД СУРТЛЫГ АРИЛГАХ НЬ БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЭХНИЙ АЛХАМ ЮМ
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ бол улс орны ирээдүйтэй холбоотой асуудал. Ажилгүйдэл, ядуурал гэх мэт нийгэмд үүссэн асуудлыг үйлдвэрлэл хөгжин, экспорт нэмэгдэж байж шийднэ. Тэгвэл “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” энэ асуудлыг шийдэхээр нэгдсэн маш чухал байгууллага юм. Ер нь хамгийн түрүүнд төрийн хүнд суртлыг арилгах шаардлагатай байна. Мөн цар тахлаас үүдэж хил хааж, импортын бүтээгдэхүүн хомсдож байна. Энэ боломжийг хувийн хэвшил ашиглаж, нөгөө талаас төр засгаас үүнийг дэмжих хэрэгтэй. Цар тахлын нөлөөгөөр бүх бизнесийн модель өөрчлөгдөж байна. Бизнес бүгд дагаад цахимд шилжиж байна. Ийм боломжуудыг цаг алдалгүй ашиглах хэрэгтэй.
ББДХ-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Х.УДВАЛЦЭЦЭГ: ЦАР ТАХЛЫН УЛМААС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР УНАЖ БАЙНА
Аялал жуулчлалын салбар цар тахлын улмаас унаж байна. Иймээс төрөөс энэ салбартаа анхаарч, нэгдсэн бодлого гаргахгүй бол өнөөдрийн УОК-оос гаргасан шийдвэр хэдэн сарын хөдөлмөрийг үнэгүйдүүлж орхилоо. Иймээс аливаа мэдээлэлд цензуртай хандаж, энэ мэдээллийг гаргавал аль салбарт яаж тусах билээ гэдгээ бодоосой. Үгүй бол бизнес эрхлэгчдээ дандаа хорлосон, үндэсний баялаг бүтээгчийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн шийд гаргаж байна. Иймээс цар тахалтай үед нэгдсэн зөв бодлого шийдвэр гаргаасай.
ББДХ-НЫ БАГА ХУРЛЫН ГИШҮҮН Т.ДУНЖАА: Миний хувьд ажилгүй иргэдийг богино хугацаанд мэргэжил эзэмшүүлж, ажил орлоготой болоход анхаарлаа хандуулсаар ирсэн. Энэ ажлыг хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтарч хийдэг. Гэвч тус байгууллага хангалттай ажиллаж чадахгүй байна. Тус байгууллагын зүгээс хэдэн хүн ажилгүй байгаа талаар тооцоо судалгаа хийж, иргэдтэйгээ тулж ажилламаар байна. Мөн хүмүүстээ мэдээллээ сайн түгээж чаддаггүйн улмаас ажилгүй иргэддээ тус болж чадахгүй байна. Жишээ нь Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран ажилласнаас хойш богино хугацааны сургалт явуулахад бүтэн сарын хугацаанд 12-хон хүн л ирж байна. Тэгээд манайхаа хүнээ явуулаач гээд шаардахаар яг л хэвээрээ байдаг.
ББДХ-НЫ ХӨВСГӨЛ АЙМГИЙН САЛБАР ХОРООНЫ ДАРГА Г.СҮХБААТАР “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО”-НЫ ХӨВСГӨЛ АЙМГИЙН САЛБАР ХОРООНЫ ДАРГА
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” нь ЖДҮҮ эрхлэгчдийнхээ саналыг төрийн бодлогод тусгуулж байгаа чухал байгууллага юм. Баялаг бүтээдэг хүн гэж ямар хүнийг хэлэх юм бэ? ЖДҮҮ-ний бүх ажилчид Монгол Улсын баялгийг бүтээхэд оролцож байна. Хувийн хэвшил болон Монголын ард түмэнд олгож байгаа олон тэтгэмж байдаг. Үүнийг олгохдоо тодорхой хэмжээний цензур байх ёстой юм болов уу гэж боддог. Жишээ нь Монгол Улсад баялаг бүтээхэд оролцож байгаа хүн арай ахиу дэмжлэг авбал яасан юм гэсэн нэг санал байна. Дараагаар нь татварын асуудал байна. 3,5 тэрбүм төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд олгоно гэсэн байна. Энэ маань сүүлийн үеийн мөнгөний ханшны уналттай холбоотойгоор хэмжээг нь өөрчлөхгүй бол өсөхөөр болчихлоо. 10 хүртэл тэрбум болгож аж ахуйн нэгжийн хэмжээнд тооцох шаардлагатай гэж бодож байна.
ББДХ-НЫ ЧД-ИЙН САЛБАР ХОРООНЫ ЗАХИРАЛ Ж.ОЮУНЧИМЭГ: ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭС ГАРГАСАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭКСПОРТОД ГАРГАХ АЖЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ХИЙЕ
Бидний зорилго бол импортлогч орноос экспортлогч орон болох явдал. Тиймээс дотооддоо үндэсний үйлдвэрлэлээ маш сайн дэмжих нь чухал. Цар тахлын үед тоног төхөөрөмж, бараа материалын хомсдолд орсон. ББДХ-оос энэ бүх асуудлыг шийдвэрлэхээр төр засагтай ярьж байна. Өнөөдрийн байдлаар Тендерийн хуульд холбооноос тусгай ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Энэ жилээс хэд хэдэн том өөрчлөлт орно. Баялаг бүтээгч нар тендерт орж чадахгүй байх хэд хэдэн нөхцөл тулгардаг байсан. Тэгвэл Тендерийн шинэ хуулиар элгээр асуудлуудыг дөхөм болгох заалт орж ирсэн байна лээ.
ББДХ-НЫ СБД-ИЙН САЛБАР ХОРООНЫ ДАРГА Ч.ДАВААДОРЖ: БАГА ХУРЛЫН ГИШҮҮД НИЙЛЖ, НЭГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
-Бага хуралд оролцож байгаа 55 гишүүддээ нэг уриалга гаргамаар байна. Салбар хороодоос доод тал нь 5 сая төгрөг төвлөрүүлээд түүнийгээ нэг ААН-д дэмжлэг болгох, үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд нь зээл олгох байдлаар холбооноос хүүгүй зээл олгомоор байна. Тэгэхээр доод тал нь 275 сая төгрөг цуглахаар байна. Тайландад энэ бодлогыг хэрэгжүүлснээр ажлын байр бий болгосон сайн жишээ байна. Тайваньд өрхийн үйлдвэрлэлийг дэмжих ТББ байдаг. Тэнд мөн хүүгүй зээл олгодог нь зөвхөн өрхийн үйлдвэрлэлээр 4 тэрбум ам.доллар олж байна. Энэ сайн жишгийг манай холбоо мөн хэрэгжүүлбэл хамгийн сайхан ажил болно гэж бодож байна. Хил гааль хаагдаж, ковид гараад нөхцөл байдал хүндэрлээ. Үйлдвэрлэгч мэдээж өөр өөрсөддөө тулгарч байгаа бэрхшээлийг хэлж байна. Үүний хажуугаар бодит дэмжлэгийг нэг байгууллагад өгмөөр байна.
ББДХ-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Ц.БУМЦЭНД: ТЕНДЕРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА ДЭЭР ЖДҮҮ ЭРХЛЭГЧДИЙНХЭЭ ЭРХ АШГИЙГ ТУСГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
Бид анхдугаар форумаар төрийн худалдан авалтад дотоодын ААН-ийг дэмжих ёстой гэдэг саналыг гаргаж, өөрсдийн эрх ашгийг хуульд тусгаж чадсанаар 2019 онд 70 тэрбум , 2020 онд 340 тэрбумын худалдан авалт хийсэн байдаг. 2021 онд энэ тоо 3 дахин нэмэгдэх байх гэсэн таамаг дэвшүүлж байна. Тендерийн хуулийн өөрчлөлт тусгалаа олсон хууль болсон. Иймээс дотоодын үйлдвэрлэл худалдан авалт нэмэгдэж байна. Одоо ЗГ-аас өргөн барьсан Тендерийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад манай холбооноос оролцож дуу хоолойгоо өргөж байгаа. Бүх худалдан авалтыг цахим болгох ажилд түлхүү оролцож байна. Үүнд гэхдээ өмнөх хуулийн 5.1-д заасан ЖДҮ мөн бол үнийн дүнг 15 хувиар багасгах гэсэн заалт хасагдсан дээр холбооны зүгээс анхаарч байгаа. Ажлын хэсгийн зүгээс дотоодын үйлдвэрлэлд давуу эрх олгогдож байгаагаас энэ хувь байх хэрэггүй гэж байгаа юм билээ.
ББДХ-НЫ СХД-ИЙН САЛБАР ХОРООНЫ ЗАХИРАЛ Х.АЗЖАРГАЛ: СХД-Т ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЛЭГЧ ИХ БАЙДАГ ТУЛ ТЭДЭНД ЗОРИУЛСАН ЗЭЭЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ
Өнөөдрийн бага хурлаар ЖДҮ салбарыг яаж дэмжих вэ. Төрд ямар оролцоотой байх вэ. Хуульд ямар шинэчилсэн найруулгатай байх вэ гэдгийг өргөнөөр хэлэлцэж байна. Манай СХД-т хувиараа бизнес эрхлэгчид маш их. Зээл хүртээмжгүй байдгаас энэ зээлийг хэрхэн хүртээмжтэй байлгах вэ. Олон улсын байгууллагатай хэрхэн хамтрах талаар хэлэлцэж байна. Үүнд төрийн оролцоо маш чухал.
ББДХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.БАТДЭЛГЭР: ТӨР ӨӨРӨӨ БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭС ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ ЁСТОЙ
Долоо хоногийн өмнө ЖДҮҮ эрхлэгчдийн форумыг зохион байгуулсан. Форумын үеэр бизнес эрхлэгчид яаж цар тахлыг хүндрэл багатай даван туулах вэ? гэдгийг хэлэлцсэн. Форумаас гурван заалттай зөвлөмж гарсан. Үүнд нэгдүгээрт ЖДҮҮ эрхлэгчдэд төрөөс баримтлах бодлого, ЖДҮҮ эрхлэгчдэд тулгамдаж буй санхүүгийн дэмжлэг , гуравдугаарт ЖДҮҮ эрхлэгчид төрөөс ямар дэмжлэг хүсч байгаа талаар зөвлөмж гарсан. Энэ форумын зөвлөмжтэй холбоотой өнөөдөр бага хурлаар хэлэлцэнэ. 2018.6.6-нд анхдугаар форумаараа 20 асуудлыг дэвшүүлсэн. Үүний 10 нь хуульд туссан. Үүний дараа УИХ-ын гишүүд рүү мессэж бичих, араас нь хөөцөлдөж байж хуульд тусгуулсан. Тиймээс зөвлөмж гарсны дараа өөрийн эрх ашгийг хамгаалах энэхүү заалтыг хуульд тусгуулахаар идэвхтэй ажиллах нь чухал гэдэг нь харагдаж байна. Төр өөрөө асар том худалдан авагч. Иймээс төр баялаг бүтээгчдээс худалдан авалт хийх ёстой. 2017 онд төрийн худалдан авалт тухайн жилд 47 тэрбум байсан нь нийт худалдан авалтын хоёр хувийг л эзэлж байсан. Бид анхны форумаар энэхүү худалдан авалтын талаар хөндсөнөөр төрийн худалдан авалт нэмэгдэж 2019 онд 170 тэрбум , 2020 онд 340 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн. Гэхдээ улсын төсөв 18 их наяд. Энэ тоо цаашид өсөх ёстой. Ингэж байж импортлогсоос экспортлогч орон болно. Төр өөрөө бодлогоор дэмжиж, хууль эрхзүйн орчин бүрдүүлж байж энэ худалдан авалт хийх боломжтой. Төрийн өмчит компаниуд худалдан авалтын 50-аас доошгүй хувийг үндэсний үйлдвэрлэлээс худалдан авна гээд оруулж ирвэл том дэвшил болно. Одоогийн байдлаар 25 хүртэлх гэж орсноос компаниуд хоёр хувь ч байж болно, гурван хувь ч байж болж байгаан.
“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО”-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.ДАВААБАЯР: СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛ БАЯЛАГ БҮТЭЭГЧИД ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ИХ ХЭМЖЭЭНИЙ ӨРӨНД ОРЧИХООД БАЙНА
Баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид цар тахлын жилүүдэд маш их хэмжээний өрөнд орсон. Энэ асуудлыг төр засаг бодлогоор дэмжих ёстой. Энэ цаг үед бид бүхэн эв нэгдэлтэй байх нь чухал. Өөрөөр хэлбэл төр засаг, үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд бүгд нийлээд цар тахлын хямралыг даван гарах хэрэгтэй байна. Монголчууд бид 1992 онд хүнд хэцүү амьдарч байснаа дурсан ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр тэр үеийн нөхцөл байдлаас дор орчихоод байна. Мөн дэлхийн эдийн засаг өөрөө хоёрдугаар дайны үеээс 2, 3 хувиар унасан. Энэ тухай АНУ, Хятад зэрэг улсууд зарласан. Тийм учраас дээрх асуудал улам хүндрэхээр байна. Үүндэ Монголчууд тэр тусмаа “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” бэлэн байх шаардлагатай. Бид өнөөдөр асуудал ярьж гоншигонох биш шийдэлд хүрч, гарц хайх нь чухал.
IV бага хурлын фото агшин