Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ аянд МУСТА жүжигчин Г.Эрхэмбаяр нэгдлээ.
Г.Эрхэмбаяр: Энэхүү аянд Шагай найзынхаа дуудлагаар нэгдэж байна. Юун түрүүнд монголдоо баялагийг бүтээж, бий болгож байгаа үндэсний үйлдвэрлэгчдэдээ амжилт хүсье. Энэ удаагийн аянд нэгдэхдээ хүнсний бүтээгдэхүүн, өмсөж, зүүдгээ ярихаас илүүтэй монгол хүний тархинд боловсрогдсон, Монголд үйлдвэрлэсэн, тархины үйлдвэрлэлийг дэмжин нэгдэж байна.
Гэр бүлийн хүн маань мэдээж өдөр тутамдаа үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг сонгодог. Би бол Атар талх, бүдүүн хиам, бялуундаа дуртай.