Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг бодлогын хүрээнд дэмжихэд чанартай судалгаа шаардагдаж байна. Статистикийн хуульд заасан дагуу 5 жилд нэг удаа аж ахуйн нэгжийн тооллого хийдэг. Уг тооллого энэ жил 11 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн цахимаар явагдаж байна. Энэ талаар ҮСХ-ны дэд ерөнхийлөгч Д.Лхамсүрэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форумд хүрэлцэн ирж танилцууллаа. Түүний хэлсэн үгнээс хүргэе.
Үндэсний статистиктийн хорооноос Монгол Улсын албан ёсны статистикийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Энэхүү хорооноос гаргасан тоон мэдээлэл төр засгийн бодлогод суурь болж ашиглагддаг. Манай бизнес регистрийн санд 215 мянган аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй байна. Харамсалтай нь үүнээс үйл ажиллагаа явуулж буй байгууллага 95-хан мянга юм.
Өнөөдрийн форум дээр төрийн гурван өндөрлөг төдийгүй холбогдох байгууллагууд ЖДҮҮ-эрхлэгчдийг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. Энэ бодлого шийдвэрийг гаргахын тулд бидэнд маш сайн судалгаа шаардлагатай. 2021 оны хувьд статистикийн тухай хуулиар 5 жил тутамд зохиогддог аж ахуйн нэгж тооллого 12 дугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулагдаж байна. Энэ тооллого нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг цаашид ямар бодлогоор хөгжүүлэх вэ гэдэг хэрэгцээг судлахад тустай юм. Энэ тооллогыг хийхэд ихэнх хүмүүс аж ахуйн нэгжүүдийн тоог гаргах гэж байна гэж ойлгодог. Уг нь ОУ-д эдийн засгийн тооллого гэж нэрлэн, шаардлагатай эдийн засгийн цогц судалгааг авч ажилладаг. Аж ахуйн нэгжүүдийн тоо бүртгэл дээр суурилж бэлэн байгаа. Үүний ард бид эдийн засгийн ач холбогдолтой цогц судалгаа зохион байгуулж ажилладаг. Аж ахуйн нэгжүүдээс гадна хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийг энэ тооллогод хамруулж байна.
Энэ удаагийн тооллого цахимаар явагдаж байгаа тул та бүхэн гар утсаараа судалгаанд хамрагдах боломжтой. Гол нь энэ ажлын хүрээнд гарсан үр дүн цаашид ЖДҮҮ хөгжүүлэхэд шаардлагатай бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад ашиглагдана. Үүнээс гадна үйлдвэр, үйлчилгээ явуулахад учирч буй бэрхшээл, дарамт, хүний нөөцийн асуудал, эдийн засгийн үндсэн хөгжүүлэлт гэх мэт багц судалгаа авч байна.