Дэлхийн хөгжингүй орнуудад жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг нэгт тавьдаг. Гэвч манай улсад энэ жишиг төдийлөн бий болоогүй юм. Тиймээс ЖДҮҮ-ний салбарын үнэ цэнийг төр засаг, ард түмэнд танин мэдүүлэхээр Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хичээн ажиллаж байна. Үүний дагуу өнгөрсөн баасан гараг / 2021.11.19 /-т ЖДҮҮ эрхлэгчдийн нэгдсэн форумыг амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ-ын жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Бат-эрдэнэ хүрэлцэн ирж, оролцогчдод хандан үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс хүргэж байна.
Өнөөдөр бидний хувьд маш чухал форум зохиогдож байна. Монгол Улсын үйлдвэр, үйлчилгээний 80-90 хувийг ЖДҮҮ-нийхэн үүрч байна гэх судалгаа байдаг. Тийм учраас энэ улсын нийт үйлдвэр, үйлчилгээний гол төлөөлөгчид энд хуран цугласан байна. Бид энэ форумыг гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд цар тахлаас болж багагүй хүнд үеийг тууллаа. Засгийн газраас шинэ сэргэлтийн бодлогыг гаргаад явж байна. Тэгэхээр үйлдвэрлэл, ажлын байраа сэргээх боломж байна гэсэн үг. Өнөөдрийн үйл ажиллагаанд та бүхнээс санал, шийдэл гарна гэж бодож байна. Эрүүл мэнд, эдийн засаг сэргээх 10 их наядын хөтөлбөрөөс 4 орчим их наяд нь зарцуулагдчихсан байгаа. Цаана нь үлдсэн боломжоос бид яаж хүртэх вэ? гэдэг чухал асуудал. Ядаж 100 тэрбум төгрөг ЖДҮҮ дээр тавиад өгөөч гээд төсвийн байнгын хороон дээр зогсож байх үеийг бодвол 10 их наяд гэдэг асар их тоо юм. Энэ тогооноос ЖДҮҮ-тэй ямар байдлаар уялдуулж авах вэ гэдэг асуудлыг өнөөдөр тодорхойлно гэж найдаж байна. Та бүхэн энэ асуудлаар холбогдох байгууллагынхаа удирдах албан тушаалтнуудын “чихийг мушгиж” байх ёстой.