Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форум Монгол Улсын Шадар сайдын дэмжлэг дор зохион байгуулагдсан. Энэ удаагийн форум цар тахлын хүнд хэцүү үед зохиогдож байгаа тул илүү ач холбогдолтой болж өнгөрлөө. Бичил бизнес эрхлэгчид удаан хугацаанд дотороо хадгалж явсан санал гомдлоо энэ үеэр илэрхийлж чадсан юм. Тэдний санал, гомдлыг ажил хэрэг болгохын төлөө хичээнэ гэдгээ Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр хэлсэн. Тэгвэл МУ-ын Шадар сайд С.Амарсайхан форумын оролцогчдод хандан энэхүү үйл ажиллагааг төдийгүй цаашдын баялаг бүтээх үйл явцыг нь дэмжинэ гэсэн юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы хэлсэн үгийг хүргэж байна.
Удаан хугацаанд үргэлжилсэн цар тахлаас шалтгаалан нүүр тулан уулзаж чадахгүй байсан баялаг бүтээгч та бүхэнтэйгээ өнөөдөр уулзах хувь тохиосонд баяртай байна. Хувьтай хүн хур бороогоор гэдэг шиг ач холбогдол бүхий энэ арга хэмжээг зохион байгуулж буй өдөр цас бударч байгаад сэтгэл өндөр байна.
Өнөөдрийн арга хэмжээ цар тахлын хүнд цаг үед Монгол Улсын Засгийн газрын эдийн засгийг үе шаттай сэргээх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах ач холбогдолтой юм. Мөн ЖДҮҮ эрхлэгчдийн форум цаг үеэ олсон, бүх талын салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэх ажил хэрэгч болж өнгөрнө гэдэгт итгэлтэй байна. Энэ тал дээр Монгол Улсын Засгийн газар бүх талаар дэмжиж ажиллах болно.
Сүүлийн үед дэлхий дахин цар тахлын хүнд сорилтой нүүр тулж, хохирол багатай даван туулахыг дор бүрнээ хичээж байна. Цар тахал мянга мянган иргэдийн минь ажлын байрыг үгүй хийж, эдийн засгийг агшааж, ердийн ажил амьдралын хөгжилд хар сүүдрээ тусгасаар байна. Мөн энэ аюулт тахлаас болж олон гэр бүл уй гашууд автаж, олон хүүхэд өнчирч үлдсэн хар өдрүүд ирсэн гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Тийм учраас эрүүл мэнд, эдийн засгаа хамтад нь хохирол багатай авч үлдэхээр Засгийн газар хичээн ажиллаж байна.
Манай улс олон улсын нэгэн адил вакцинжуулах ажлыг эхлүүлсэн. 2021 оны 2-р сарын 23-ны өдрөөс эхлэн хэд хэдэн төрлийн вакцин татан иргэдийнхээ оролцоо дэмжлэгтэй вакцинжуулалтын ажлыг эхлүүлсэн нь өнөөдөр ач тусаа өгч, зарим төрлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж эхлээд байна. Эрдэмтэн судлаачдын тооцоолсноор хэрэв бид вакцинжуулалтын ажлыг хийгээгүй бол өдөрт 14-16 иргэнээ алдах байсан. Ингэснээр нийтдээ өнөөдрийн байдлаар л гэхэд 25-30 мянган иргэн амь насаа алдах эрсдэлтэй байлаа.
МУ-ын засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, эдийн засгийг хамгаалах 10 их наядын төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бараа бүтээгдэхүүн гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, олон төрлийн санхүүгийн эх үүсвэрүүдийг Монгол банктай хамтарч хэрэгжүүлж ирсэн үр дүнд -3 хувь гарах байсан эрсдэлийг багасгаж чадсан.
Цар тахал хэдий олон сөрөг нөлөө үзүүлсэн ч зарим тохиолдолд боломж олгож байна. Өнгөрсөн хугацаанд тогтолцооны гажуудалтай явсан, анхаарал хандуулдаггүй байсан зүйлүүдийн үнэ цэнийг бидэнд мэдрүүлсэн цаг үе байлаа.
Судалгаагаар ЖДҮҮ эрхлэгчид, аж ахуйн нэгж байгууллагуудын албан татваруудын хөнгөлөлт чөлөөлөлт, урамшуулал төрийн нэгдсэн зохицуулалт, төрийн албаны хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэсэн үр дүн гарсан. Тиймээс холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдэд ээлтэй болгох ажлыг хийх юм. Ингэхдээ хүний оролцоогүй бүрэн цахимжсан байхад анхаарал хандуулж байна. Цаашид та бүхэнд Монгол Улсын Шадар сайдын болон холбогдох байгууллагуудын үүд хаалга нээлттэй гэдгийг хэлмээр байна.
Та бүхний үйл ажиллагаа 3 дахь тун вакцины явцтай нягт холбоотой юм. Зарим улс оронд вакцин хийлгээгүй тохиолдолд гудамж талбайгаар явуулахгүй байх, сургууль цэцэрлэгт ирэхийг хориглох гэх мэт арга хэмжээг авч байна. Гэхдээ бид иргэдээ аль болох захиргааны аргаар биш зөв мэдээлэл өгч, ач холбогдлыг ойлгуулах замаар хэрэгжүүлж байна.
Бидэнд асар их боломж бий. Хүн ам цөөнтэй, өргөн уудам нутагтай, байгалийн баялаг, хөдөө аж ахуй гэх мэт экспорт, импортоо тэнцвэржүүлэх боломжтой. Цаашид бүс нутгийн хэмжээнд нөлөө үзүүлэхүйц биш юм гэхэд ядаж дуу хоолойгоо хүргэдэг хэмжээнд байх боломж хангалттай байна. Энэ ажлыг хэрэгжүүлэх зорилтыг Засгийн Газар аргаж тавьсан. Бидэнд гэнэтийн тооцоолоогүй асуудал гараагүй тохиолдолд улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлэхүйц өөрчлөлт хийхээр төлөвлөж байна.