Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форумд Зээлийн батлан даалтын сан хамтран зохион байгуулагчаар ажилласан юм. Зээлийн батлан даалтын сан /цаашид Сан/ нь “банк санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлийн батлан даалт гаргах” зорилгоор Монгол Улсын Засгийн Газраас 2012 онд үүсгэн байгуулсан санхүүгийн байгууллага юм. Тийм ч учраас энэ удаагийн форумд чухал байр суурьтай оролцсон байна. Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг илтгэл тавьж, оролцогчдод чухал мэдээллийг өглөө. Тухайлбал хууль эрх зүйн орчин болон хамтран ажиллагч арилжааны банкнуудын талаар танилцуулсан юм. Ингэхдээ ... “Энд цугласан баялаг бүтээгчдийн ихэнх нь Зээлийн батлан даалтын сангаас зээл авахын тулд танил тал, хахууль хэрэгтэй гэх буруу ойлголттой байгаа байх. ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор удаа дараа МУ-ын Засгийн Газраас тогтоол шийдвэрийг гаргаж ажилласан. Үүний хүрээнд дөрвөн бүтээгдэхүүнийг та бүхэндээ хүргэхээр зорин ажиллаж байгаа. Хамгийн сүүлд эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяадын цогц төлөвлөгөөний хүрээнд гурван хувийн хүүтэй зээл олгох төлөвлөгөөтэй байсан. Харамсалтай нь өнөөдөр бид батлан даалт хийхэд 200 гаруй аж ахуйн нэгжид 58 тэрбумын зээлэнд 28 тэрбумын л батлан даалт гаргаж чадсан.
2021 оны 11-р сарын 12-ны өдөр төвлөрлийг сааруулж иргэдийг орон сууцжуулах төлөвлөгөөний хүрээнд Зээлийн батлан даалтын сан ипотекийн зээлд батлан даалт гаргах шинэ чиглэл дөнгөж ирээд байна. Энэ нь орон сууцны зээлэнд хамрагдах гээд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлж чаддаггүй бол 15-20 хувиа өөрсдөө бүрдүүлж манайх үлдсэн хувьд нь батлан даалт гарган зээл олгуулах үйл ажиллагаа юм.
Зээлийн батлан даалтын сангийн нийт олгосон зээлийн хэмжээ Монгол улсын ДНБ-ийн 0.22%-тай тэнцүү байна. Энэ батлан даалтыг гаргаснаар нийт 10 мянга гаруй ажлын байрыг хадгалж, 4565 ажлын байрыг шинээр бий болгожээ.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 11 банк байна. Үндсэн батлан даалт хийхэд эдгээр банкууд бүгд манай байгууллагатай гэрээтэй ажилладаг. Харин Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Хаан банк, Хас банк, Төрийн банк, Голомт банк, Капитрон банк, Худалдаа хөгжлийн банк гэх зургаан газартай хамтран үйл ажиллагаа явуулж байна” гэлээ.