Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос санаачлан зохион байгуулсан “Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний нэгдсэн форум-2021 өнгөрсөн баасан гарагт /2021.11.19-нд / Төрийн ордны Их танхимд амжилттай зохион байгуулагдсан. Энэхүү форумд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих Төв хамтран зохион байгуулагчаар оролцож, тус төвийн дарга Г.Гангамөрөн илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ...” Улсын хэмжээнд 62,263 аж ахуйн нэгж үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаагаас 43,236 буюу 70 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Улсын хэмжээнд 906 мянган ажиллагсад байгаа бол, нийслэлийн хэмжээнд 674 мянган ажиллагсад буюу нийслэлийн хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг эзэлж байна. Эдгээр жижиг, дунд үйлдвэрийн салбарынхан Монгол Улсын хэмжээнд ДНБ-ий 18.3-хан хувь, нийт экспортын 2.4-хөн хувийг эзэлдэг. Бүтээмжийн хувьд маш чамлалттай үзүүлэлт юм. Дэлхийн банкны судалгаанд ЖДҮҮ-ний салбар нь хөгжиж буй улсуудын ажил эрхлэлтийн 40%, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний 60 хүртэлх хувийг бүрдүүлдэг стандарт дундаж үзүүлэлттэй харьцуулбал Монгол Улсын ЖДҮҮ-ний салбарын эдийн засгийн эргэлт 3 дахин бага байгаа юм. Тийм учраас хөдөлмөрийн зах зээлд хэдий 70 орчим хувийг бүрдүүлж байгаа ч эдийн засгийн эргэлтэд хувь нэмэр оруулж чадахгүй байна.
Өнөөдрийн форум “Цар тахал ба эдийн засаг” гэсэн сэдвийн хүрээнд явагдаж байна. Цар тахал бидэнд төдийгүй хүн төрөлхтөн хүнд сорилт боллоо. Цар тахлын нөлөөнд нийт ЖДҮҮ эрхлэгчдийн 94 хувь нь тодорхой хэмжээгээр өртөж, борлуулалт багассан. Эдгээрээс 70 орчим хувь нь 30-100% хүртэл борлуулалтаа алдаж, 14 хувь нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна. Мөн тэдний 95 хувь нь үүссэн хүндрэлийг даван туулахад зайлшгүй нэмэлт санхүүжилт шаардлагатай нөхцөл байдалд орсон. Иймд манай байгууллагын зүгээс борлуулалтыг нь дэмжих тал дээр анхаарал хандуулж байна. Үүний тулд төрийн худалдан авалтад бидний бараа бүтээгдэхүүнийг дэмжиж өгөөч гэж хүсье. Энэ тухай Төрийн болон орон нутгийн ӨХБАҮХАтХ-ийн 34.1.11.энэ хуулийн 101.2-т заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтад орсон бараа, бүтээгдэхүүнийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5.1-д заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч үйлдвэрлэсэн бол шууд гэрээ байгуулна гэж заасан байдаг. Хуулинд ийнхүү зааж өгсөн ч бодит байдал дээр хэрэгждэггүй. Энэ форумаар дамжуулан хуульд заасан нөхцөл бодит амьдрал дээр хэрэгжих боломж бүрдэнэ гэж найдаж байна”... гэсэн юм. Мөн тэрээр илтгэлдээ ЖДҮҮ-ний салбарыг дэмжихийн тулд санхүүгийн, техник туслалцаа үзүүлэх болон төрөлжсөн сургалт, бойжуулалтын хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлэх шаардлагатайг дурдсан юм.