"Цар тахал ба Эдийн засаг" сэдвийн дор Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум Төрийн ордонд болж байна. Энэ үеэр зохион байгуулагч Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвийн дарга Г.Гангамөрөнгийн хэлсэн үг, илтгэлийг хүргэж байна.
Баялаг бүтээгчиддээ өдрийн мэнд хүргэе. Бид нар нэрнээсээ эхлээд өөр өөр ойлголттой байгаа. Сая УИХ-ын даргын илгээлт дээр жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ гээд орж ирж байна. Тэгэхээр бид хуулиасаа эхлээд ойлголтоо нэгтгэх ёстой юм. 2007.7.27-нд ЖДҮ-ийн тухай хууль гэж байсан , 2019.6.6-нд энэ хууль шинэчлэн батлагдаж, Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль гэж батлагдсан. Тэгэхээр ЖДҮ гэж яриад заримдаа ЖДҮҮ гэж яриад байгаа. гэхдээ бид хуультай улс хуулийн нэр томъёогоор ярьж сурах хэрэгтэй. Гол шинэчлэл нь үйлчилгээний салбарыг нэмж хамруулсан байгаа. хуучин ахуйн үйлчилгээний салбар тусгайлсан хуульгүй байсан бол энэ хуульд нэмэгдэж орсноороо онцлог байгаа. хуулийн шинэчлэлийн бас нэг шинэчлэл нь зөвхөн хуулийн этгээд хамрагдаж байгаа. бид заавал ААН болж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах нь төрийн хуулийн дэмжлэг туслалцаа , хамтын ажиллагаанд хамаатай гэдгийг оруулж ирсэн гэдгийг анхаарч авч үзэх хэрэгтэй. ЖДҮҮ эрхлэгч гэж хэн юм бэ гэдэг тодорхойлолт гарч ирсэн. Бичил, жижиг, дунд гээд борлуулалтын орлого, ажилтны тоогоор ангилагдаж байгаа. ЖДҮҮ эрхлэгчдэд хэн хамаарахгүй вэ гэдгийг хүртэл нарийн заасан байгаа. тухайлбал, барьцаалан зээлдүүлэх үйл ажилагаа явуулж байгаа бол энэ өөрөө хуулийн төсөлд хамаарахгүй. Худалдаа үйлчилгээний сүлжээ дэлгүүрүүд ЖДҮҮ эрхлэгч биш юм. Ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа хамаарахгүй юм аа гэхчилэн хэн хамаарахгүй вэ гэдгийг хүртэл тусгаснаараа өргөн ач холбогдолтой.
Улсын хэмжээнд 62 мянган ААН байгаагийн 43 мянга нь буюу 70 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэр үйлчилгээний салбар гэсэн үг. Улсын хэмжээнд 906 мянган ажиллагсад байгаа бол нийслэлийн хэмжээнд 674 мянган ажиллагсад буюу нийслэлийн хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг ЖДҮ-ийн салбарынхан эзэлдэг. ЖДҮ улсын хэмжээнд ДНБ-ий 18,3 хувийг бүрдүүлдэг. Нийт экспортын 2,4 хувийг л эзэлж байгаа. энэ бол маш чамлалттай үзүүлэлт.
Нийслэл 1,5 сая хүн амтай. Үүний нэг сая нь хөдөлмөрийн насны иргэд байдаг. Үүний 70 хувийг ЖДҮ-ийн салбар бүрдүүлж байна. Улсын хэмжээний 69,4 хувийг нийслэлийн ЖДҮҮ эрхлэгчид бүрдүүлж байгаа юм. Дэлхийн банкны судалгаагаар ЖДҮҮ эрхлэгчдийн хөгжлийн үе шатыг судалж үзэхэд хэрвээ ажил эрхлэлтийн 40 хувийг ЖДҮҮ эрхлэгчид бүрдүүлж байвал ДНБ-ий 60 хувийг бүрдүүлдэг гэсэн. Монгол Улс хөгжиж байгаа улсын нэг. үүнээс харвал манай улсын ЖДҮҮ эрхлэгчдийн эдийн засгийн эргэлт гурав дахин бага байгаа нь харагдаж байна. Бид нарын бүтээмж маш муу байгааг харж болохоор байна. Хэдийгээр хөдөлмөрийн зах зээлд хэдий 60, 70 хувийг бүрдүүлж байгаа ч бид нар эдийн засгийн эргэлтэнд төдийлөн хувь нэмрээ оруулж чадахгүй байна. Өнөөдрийн форумын сэдвийн хүрээнд авч үзэхэд цар тахал гэдэг хүн төрөлхтөнд бидэнд маш том сорилтыг өглөө. ЖДҮҮ салбарынхан 94 хувь нь цар тахлын нөлөөнд өртсөн гэх судалгаа байна. Ингээд үзэхээр 94 хувийн нөлөөлөлд өртсөн хүмүүсийн 70 хүртэл хувь нь 30-100 хувь хүртэл борлуулалтаа алдсан. 14 хувь нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. Нийт ЖДҮҮ эрхлэгчдийн 95 хувь нь үүссэн хүндрэлийг даван туулахад зайлшгүй санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй гэсэн. Хүүгийн өр төлбөр төлж чадахгүй, эргэлтийн хөрөнгөгүй, түүхий эдээ авах боломжгүй гэхчилэн судалгаа гарч ирсэн. Өнөөдөр ЖДҮҮ эрхлэгчдийн одоогийн нөхцөл ийм байгаагаас манай байгууллагаас форумд хэд хэдэн саналыг гаргаж байна. Улаанбаатар гэдэг их айл ЖДҮҮ эрхлэгчдийн 70 хувийг бүрдүүлж байгаа их айлын барьж байгаа бодлогыг танилцуулъя.
- БОРЛУУЛАЛТ
Нийт ЖДҮҮ-ний салбарын 70 хувь нь борлуулалтаа алдсан. Тиймээс бид борлуулалтыг дэмжих ёстой. Төрийн худалдан авалтад ЖДҮҮ-н барааг оруулах. Шууд худалдан авах хуультай ч амьдрал дээр хэрэгжихгүй байна.
Өнөөдөр өдөр тутмын амьдралд амны хаалт, гар ариутгагч хэрэгтэй болж байна. Энэ өдөр тутмын хэрэгцээгээ дотоодын ЖДҮҮ-ээс авах хэрэгтэй. Нийслэл гэдэг их айл энэ худалдан авалт руу орсон байгаа. нийслэлийн бүх харьяа газар, агентлагт бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломж нээгдсэн.
- САНХҮҮ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦАА
Судалгаа, тоотой хөрстэй ярьж хандах хэрэгтэй гэдгийг цар тахал бидэнд өдрөөс өдөрт ойлгуулж байна. Тиймээс 95 хувийн нөлөөлөлд өртсөн хүний 95 хувьд санхүүгийн зээл тусламж хэрэгтэй байна. Засгийн газрын хэмжээнд 10 их наядын хөтөлбөр боловсруулсан. Эдийн засгийн сэргэлтийг бий болгохын тулд заавал санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа. тухайлбал, нэг сар хагасын өмнө “Рио тинто” групп нэг сая долларыг хөнгөлөлттэй зээлээр зөвхөн бичил үйлдвэрлэл эрхлэгчдээ олгохоор болсон. Жилийн 4,8 хувийн хүүтэй , 3 хүртэл жилийн хугацаатай 30 хүртэл сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тэгвэл бидэнд цаашид жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээ яаж дэмжих вэ. Энэ тал дээр бид төсөв хүлээдэг гунигт байдлаас салах хэрэгтэй. Иймээс 2-3 банк санхүүгийн байгууллагатай ярьж, зөвхөн эмэгтэй ЖДҮҮ эрхлэгчид олгох зээлийн хөтөлбөрийг зарлахад бэлэн болоод байна. Энэ бол нийслэлийн ЖДҮҮ эрхлэгчид бүгд хамрагдах боломжтой байгаа. Тухайлбал, ХХБ, Богд банкнаас амьдралд ойртуулсан байдлаар бэлтгэл ажлыг хангаад байна.
- СУРГАЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ БОЙЖУУЛАЛТ
Хөгжиж байгаа улсын ЖДҮҮ эрхлэгч хөдөлмөрийн зах зээлийн 40 хувийг хангадаг байхад ДНБ –ний 60 хувийг бүрдүүлдэг. Бид бүтээмжээ сайжруулахын тулд хөгжиж бойжих хэрэгтэй байна. Нийслэлд анх удаа Токио Сөүлийн стандартаар нийслэлийн ЖДҮҮ-ийн нэгдсэн төвтэй болж байгаа. энэ дээр бид ЖДҮҮ эрхлэгчдэд тулгардаг бэрхшээлийг төрөлжүүлж туслалцаа үзүүлж байгаа.