Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум Төрийн ордны Их танхимд болж байна. Энэ удаагийн форумыг Баялаг бүтээгчдийг дэижих холбоо, Жижиг дунд үйлдвэрийн газар, Зээлийн батлан даалтын сан, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хамтран зохион байгуулж байна.
Тэгвэл яг одоо "Цар тахал ба Эдийн засаг" хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн модератороор Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлагч Ч.Даваабаяр, паналистаар ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, НЖДҮ үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн, Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг, ШӨХТГ-ын дарга Б.Бат-эрдэнэ нар ажиллаж байна.
Форумд 21 аймаг 9 дүүргийн баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчид оролцож, "Цар тахал ба Эдийн засаг" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж асуудлаа ярилцаж, төр засгаас шийдвэрлэх олон асуудал байгааг энэ үеэр онцоллоо. Мөн баялаг бүтээгчдийн төлөөлөл төр засагт үгээ дайж, шийдвэрлэх ямар арга зам байгаа талаар холбогдох байгууллагын удирдлагуудаас асууж тодрууллаа.