"Цар тахал ба Эдийн засаг" сэдвийн дор Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан форумд оролцогчдод хандаж хэлсэн үгийг хүргэж байна.
Цар тахлын хүнд цаг үед ЗГ-аас эдийн засгийг үе шаттайгаар сэргээх, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангах том арга хэмжээний нэг нь өнөөдрийн форум юм. ЖДҮ эрхлэгчдийн нэгдсэн форум зохион байгуулагдаж байгаа нь цаг үеэ олсон, ажил хэрэгч шийдвэрүүд эндээс гарах байх. Энэ тал дээр МУЗГ бүх талаар дэмжиж, өөрсдөөс шалтгаалах бизнес эрхлэгч та бүгдийн урдаа тавьсан зорилтын өмнө саад болохгүй хамтарч урагшлах боломж бүрдүүлэхийн төлөө ЗГ ажиллана. Үүний тулд төрийн үйл ажиллагааг цахимжуулж, аливаа зүйл хүнээс хамаарах байдлыг багасгаж төрийн бүх шатны үйлчилгээнд шаардлагатай байдаг зарим төрлийн үйлчилгээг бизнес эрхлэгч, мэргэжлийн холбоодоор дамжуулан гүйцэтгүүлж, төрийн ачааллыг бууруулж, хүнд суртлыг багасгж, зардал хэмнэх, нийтээр зөв зам руу явах боломж бүрдүүлэх нь чухал гэж үзэж байгаа. Хүн төрөлхтөн цар тахалтай нүүр тулж, үүнийг даван туулах гарц гаргалгааг хайж байна.
Цар тахал мянга мянган ажлын байрыг үгүй хийж, өдөр тутмын хүн ёсны халуун сайхан харилцааг хүртэл заналхийлсээр өдийг хүрлээ. Цар тахал дэгдсэн өнгөрсөн саруудад олон мянган айл өрхийн олон үр хүүхдүүд өнчирч, уй гашуу тохиож, тэдний үнэт зүйл алдагдсан хар өдрүүдийг бид хэзээ ч мартахгүй. Иймээс энэ бүгдийг богино хугацаанд хохирол багатай даван туулах, түүний зэрэгцээ эдийн засгаа авч явах эрүүл мэндээ хамтад нь авч явах боломжийг Засгийн газар эрэлхийлж ажиллаж байна. Засгийн газраас цаг алдалгүй иргэдээ вакцинжуулах ажлыг 2021 оны хоёрдугаар сараас иргэдийнхээ оролцоонд тулгуурлаж хийсэн. Хэрэв кавцинд хамрагдаагүй бол бид өдөрт 140- 160 иргэн амь насаа алдах ,өнөөдрийн байдлаар хамгийн багадаа 25-30 мянган иргэн амь насааалдах асар өндөр эрсдэл байсныг вакцин багасгасан. Түүний үр дүнд өнөөдөр хөл хориогүй эдийн засгийн салбараа үе шаттайгаар нээж байна. Монгол Улсын Засгийн газар цар тахлыг даван туулахдаа иргэдийнхээ Эрүүл мэндийг хамгаалах ,эдийн засгаа дэмжих 10 их наядын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, ажлынбайр дэмжих, ЖДҮ экспорт дэмжих, ипотекийн зээл репо зээл гэхчилэн санхүүгийн олон төрлийн хэрэгсэл авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд хасах 3 хувьтай гарах байсан , 260 мянган ажлын байр алдагдах байсан эрсдлийг багасгалаа. Хэдийгээр энэ нь айл өрхөд шууд харагдахгүй байгаа ч улсын эдийн засаг 5 орчим хувиар өсч, 260 мянган хүний ажлын байр хадгалж чадсан сарууд байлаа.
Өнгөрсөн хугацаанд ЖДҮ эрхлэгчид та бүхэн ашиг орлого багатай ч гэсэн үүд хаалгаа барих хэмжээнд байсан ч гэсэн ажлын байраа хадгалж, ажилтнаа цалинжуулж, улс орны цар тахалтай тэмцэх төрийн бодлого шийдвэрийг дэмжин нөөц бололцоогоо ашиглан ирсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Хүнд цаг үеийг даван туулахын тулд иргэд вакцинжуулалтыэ 3-р тундаа хамрагдаж байна. Өнгөрсөн хугацаанд ЗГ дөрвөн төрлийн 7.5 сая тун вакцин татаж авсан бол өнөөдөр 2 сая гаруй тун вакцины нөөцтэй байна. 1,2-р тунгийн үйлчлэл багасч байгаа. бүх төрлийн вакцины үйлчлэл зургаан сарын дотор буурдаг, цар тахал дэгдсэн цагаас хойш олон мутаци хэлбэрт шилжиж байна. Сүүлийн хувилбар буюу дельта хувилбар дэгдсэнээр вакцины үйлчлэлийг 30-аас доошгүй хувиар бууруулж байгаа. Тиймээс 3-р тунд иргэдээ хамруулах ажлыг 9-р сарын 15-наас эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 540 мянга гаруй иргэн 3-р тунд хамрагдсан байна. Цар тахлын хүнд цаг үед иргэдийнайдас, хүйдэстэй байдал халдварын тохиолдол нэмэгдэх, ажил амьдралаа хэвийн явуулах боломжбүрдэхгүй байх гэхчилэн түгшүүр гуравдугаар тунд хамрагдаж эхэлснээс хойш буурч байна. Манай ОБЕГ-ын дэргэдэх эрдэмтдийн судалгаагаар 9, 10-р сарын хамгийн оргил үе дуусч, өнөөдрийн байдлаар халдвар 26 хувиар буурсан. Эерэг тохиолдол 18 хувиар буурсан. Саяхан 10-р сарын 25-нд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэний тоо 22 мянга байсан бол өнөөдөр 50 хувиар буурч, 10 мянга гаруй иргэн хэвтэн эмчлүүлж байна. Нийслэл хотод 50 хувь нь, орон нутагт 50 хувь нь байна. Иймээс 3р тунд иргэдээ хамруулах зайлшгүй шаардлага байна. Иймээс та бүхнийг ажилтан албан хаагчдаа 3-р тунд идэвхтэй хамруулах чиглэлд хамтарч ажиллахыг хичээнгүйлэн хүсье.