"Цаасан дээр бичигдээд үлддэг биш амьдралд биелээд үлдэх ажил хэрэгч форум болоосой гэж хүсч байна. Төрийн байгууллага бага ярьж бизнес эрхлэгчид их хэлж бизнесээрээ уралдацгаая. ЖДҮ хязгаарлагдмал зах зээлд үйл ажиллагаа явуулдаг. Ханган нийлүүлэгчтэй бизнесийн харилцаа тогтооход хүндрэлтэй байдаг. Ихэнх тохиолдолд хууль зүйн зөвлөгөө авах боломжгүй, мэдлэг дутмаг байдаг. Ковид цар тахлын улмаас Засгийн газрын хэрэгжүүлсэн хязгаарлалтын бодлогын дүнд уламжлалт худалдааны аргыг хэрэглэх боломжгүйд хүрч, дижитал хэрэгслийг ашиглан хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн хүргэх нь давамгайлсан. Засгийн газраас ЖДҮ эрхлэгчдэд бизнесээ үргэлжлүүлэн авч явахад нь зориулан шууд мөнгөн тусламж, татварын хөнгөлөлт, хойшлуулалт зэрэг томоохон арга хэмжээ авсан. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэг санхүүгийн арга хэмжээ авсан нь ЖДҮ сул зогсолт хийх, орлогоо алдахаас сэргийлсэн гэж дэлхийн олон улсын байгууллага дүгнэж байна. Үүний зэрэгцээ компаниудад өгсөн зээлийн төлөлтийг хойшлуулсан нь ЖДҮ ихээхэн дэмжлэг үзүүлснээс илүү компаниудад ашигтай гэх тооцоо гарсан. ЖДҮ эрхлэгчдэд хамгийн хэцүү үе ирэх гэж байна. Удахгүй энэ бүх хөнгөлөлт тусламж үгүй болно. Энэ нь эдийн засагт шууд тусна гэдгийг дэлхийн эдийн засагчид хэлж байна. . Тухайлбал, БНХАУ өвлийн олимптой холбоотой зарим арга хэмжээ авч, үнэ тогтоож барьж байгаа нь үнийн тогтворжуулах хөтөлбөрөө 2022 оны 4-р сараас зогсоож эхэлнэ. Үүнтэй холбоотойдэлхийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг дэлхийн эдийн засагчид тооцоолж байна. Импортлогч орон байхын сул талыг манай бизнес эрхлэгч иргэд хангалттай амсч байгаа. тиймээс дотоодын үйлдвэрлэлийг дэмжих 5 жилийн хөтөлбөрийг боловсруулж, төрөөс дунд хугацааны хөрөнгө оруулалтыг эрчимтэй оруулан үйлдвэрлэгч орон болох стратеги төлөвлөгөөг гаргах шаардлагатай гэж ШӨХТГ-аас үзэж байна.
ШӨХТГ-аас тайлан гэхээс илүү цаашид авч хэрэгжүүлэх ёстой 8 арга хэмжээний санал боловсруулснаа танилцуулъя.
- ЖДҮҮ эрхлэгчдийн өрсөлдөөний бодлого, хууль эрх зүйн орчны талаарх мэдлэгийг дээшлүүлэх ажил зайлшгүй хийх шаардлагатай байна. Өрсөлдөөний тухай хууль тогтоомж, зохицуулаллт нь ЖДҮ эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ЖДҮ эрхлэгчдийн салбарын мэдлэгийг дээшлүүлэхэд чухал оролцоотой байх ёстой. ЖДҮ эрхлэгч өрсөлдөөний бодлогын бидэнд үзүүлэх эерэг нөлөөлөл зохицуулалт нь ямар нөлөөтэй талаар мэдлэгтэй болгох нэн шаардлагатай байна. Зах зээлд шинээр нэвтэрч бизнесээ эхлүүлж буй бизнес эрхлэгчдийн хувьд мэдлэг төдийлөн байдаггүй нь улс орны хувьд тулгамдсан а суудал мөн. ЖДҮ эрхлэгчдийн талаар мэдлэг дутмаг байдаг төрийн байгууллагын боловсон хүчнийг зайлшгүй чадваржуулах шаардлагатай. Иймээс баг, дарга нь өрсөлдөөний тухай зөвлөгөө өгөх төвийг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.
- ШӨХТГ-ын дэргэд ЖДҮ эрхлэгчдийг дэмжих тусгай зөвлөл зөвлөл байгуулан ажиллах хэрэгтэй гэж үзлээ. Өрсөлдөөний байгууллагын хувьд ЖДҮ салбарын хэрэгцээ, тулгамдаж байгаа асуудлын талаарбайнгын мэдээлэлтэй байх арга бол ЖДҮ дэмжихэд чиглэсэн зөвлөл байгуулах. Энэхүү зөвлөл нь ЖДҮ-ийн хэтийн төлвийг тодорхойлох, бодлогын шинэлэг гарц гаргалгааг дэвшүүлэн ажиллана. Үүний хүрээнд ЖДҮ талаар мэдлэгтэй гишүүнийг томилон ажиллах шаардлагатай. Иймд өрсөлдөөний байгууллагын бүрэлдэхүүнд хамгийн багадаа ЖДҮ салбарт туршлага мэдлэгтэй хүнийг томилох нь бодлогын зөв шийдвэр гаргахад нөлөөтэй.
- Судалгааны ажлыг эрчимжүүлэх. ЖДҮ салбарын өрсөлдөөний тогтолцооны талаас судалсан судалгаа тайлан дутмаг байна. ЖДҮ эрхлэгчдийн өрсөлдөөний хууль, ЖДҮ өрсөлдөөний хуулийг даган мөрдөхөд тулгарч байгаа асуудлуудад тодорхой хариулт өгөх шаардлагатай.
- Зарим торгууль шийтгэлийг цуцлах. Ковид 19 үед ЖДҮ эрхлэгчдийн татварын хэмжээг бууруулах тавих хяналтаа сулруулах, шалгалтаа хойшлуулах, зарим нэр төрлийн торгууль шийтгэлийг цуцлах арга хэмжээ авах нэн шаардлагатай.
- Худалдан авах ажиллагааг хуульчлах. Төрийн худалдан авах ажиллагаанд ЖДҮ түлхүү орох шаардлагатай байна. Та бүхэн анзаарч байгаа бол ДНБ-ий 18.3 хувийг л МУ ЖДҮ-ээс бүрдүүлж байна. Гэтэл хөгжингүй орнуудад 60-аас дээш хувь байдаг. Иймээс худалдан авалтын ажиллагааг 25-аас доошгүй хувийг төрийн өмчит компаниуд дотоодоос худалдан авахад хуульчлах хэрэгтэй
- хамтран нэгдэн нийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна гэж үзсэн. Ковид 19 цар тахлын улмаас зарим салбар дахь бизнес эрхлэгчид зайлшгүй нэгдэх шаардлага үүсч байна. Нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэхэд өрсөлдөгч компанийн хамтын ажиллагааны түр хугацааны журмыг хэрэгжүүлэх нь цаг хугацааны тулгамдсан асуудал гэж үзлээ.
- Зөвшөөрлийг байхгүй болгох. Тусгай зөвшөөрлийг , зөвшөөрлийг багасгах байхгүй болгох шаардлагатай байна. Ялангуяа нийслэлд батламж нэртэй тусгай зөвшөөрлийг байхгүй болгох үүнийг зөвшөөрлийн тухай хуульд оруулах асуудлыг хөндөж байна.
- Эрхзүйн орчинд анализ хийх шаардлагатай байна. МУ-ын хэмжээнд 798 хууль, 2100 гаруй УИХ тогтоол, 2398 гаруй захиргааны акт байна. 5000 гаруй акт нь хоорондоо зөрчилддөг, үл ойлголцол үүсгэдэг, нэгнээ үгүйсгэдэг давтагддаг болжээ. Хуулийн эрэмбэ алдагдал гарсаар энэ бүхэн бизнес эрхлэгчид шударга өрслөдөх боломж хааж байна гэж үзэж байна. Иймээс хууль, хуулийн дата анализыг хийж шаардлагагүй зөвшөөрөл, актыг цуцалж хүчингүй болгох хэрэгтэй байна.