Тэрбээр "Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос хүрэлцэн ирсэн баялаг бүтээгч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн форум чухал ач холбогдолтой. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдаад зургаан жил болж байна. Байгуулагдсан цагаасаа улс, эх орноо тойрч, 1000 гаруй баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг сурталчлан таниулж, алдаршууллаа.
Уламжлал болгон зохион байгуулдаг ЖДҮ эрхлэгчдийн форум үр дүнгээ өгч, ач холбогдолтой болж өнгөрсөн. Тодруулбал, 2018-2019 оны форумаар ЖДҮ эрхлэгчдийн хуулийг шинэчлэн батлууллаа. Энэхүү хуульд баялаг бүтээгч, ждү эрхлэгчдийн 16 заалт батлагдсан. Мөн Жижиг дунд үйлдвэрийн газар байгуулагдсан. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдож, амаргүй нөхцөл байдалд байна. Тиймээс энэ удаагийн форум ждү эрхлэгчдэд тулгамдаж байгаа олон асуудлыг хэлэлцэж, гарц шийдлийг олсон өндөр үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна" хэмээлээ.