- МҮХАҮТ-ийн хэлэлцүүлэг явж байна. Тэнхимийн тухай хууль болон мэргэжлийн холбоодын тухай хууль хоёр хоорондоо зөрчилдөөнтэй эсвэл давхардаж байна гэсэн байр суурийг талууд илэрхийлж байна. Тэгэхээр мэргэжлийн холбоодын зүгээс ямар байр суурьтай байна вэ?
Б.Батдэлгэр ББДХ-ны гүйцэтгэх захирал: Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо МҮХАҮТ-ийн гаргаж буй шинэчилсэн найруулгын зарим зүйл заалтанд санал нийлүүлхгүй байна. Учир нь уг хуулийн 5. 7 дээр Монгол улсад байгаа ашгийн төлөө хуулийн этгээд ХАҮТ-ийн гишүүн байна гэж хатуу зааж өгсөн. Тэгэхээр нь бол Монгол улсын үндсэн хуулийн 16.10-т заагнаар нийгэм болон өөрсдийн үзэл бодлын төлөө эвлэлдэн нэгдэх эрхтэй гэсэн заалт бий. Иймд төрийн бус байгууллагууд эвлэлдэн нэгдэх эрх нь нээлттэй байгаа ба нэгдэхгүй байх ч боломжтой. Гэтэл энэ хуульд заавал хатуу гишүүнчлэлтэй байж өгнө гэж зааж байгаа нь үндсэн хуулиар баталгаатай олгогдсон эрх зөрчигдөх ийм магадлалтай байна гэж харж байна. 2-рт УИХ дээр Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хуульд Учрал гишүүний өргөн барьсан хууль хэлэлцэгдэх гэж байгаа. Мөн өнгөрсөн 7 хоногт ЗГ-аас Холбооны эрх зүйн байдлын тухай хууль буюу 1997 онд батлагдсан Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихаар Засгийн газар бэлтгэж байгаа. Тэгэхээр манай холбооны зүгээс Холбооны эрх зүйн байдлын тухай хууль буюу хуучин төрийн бус байгууллагын тухай хуулийг дэмжиж байгаа. Яагаад ХАҮТ хуулийг дэмжижгүй байгаа вэ гэвэл энэ ХАҮТ дээр дагнасан тэнхим гэж байгуулна. Дагнасан тэнхим эдийн засгийн салбарт бүрт байгуулна гэж байгаа. Тэгэхээр энэ чинь эдийн засгийн салбар бүрт дагнасан тойргоо мэргэшсэн холбоо болгох зорилготой байна гэж харж байна. Тэгэхээр УИХ дээр Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулин дээр хэлэлцэгдэж байгаад ХАҮТ дээрээ дагнасан тэнхим, мэргэжсэн холбоо байна гэсэн заалт оруулчихвал үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж, иргэд төрийн бус байгууллага байгуулах, эвлэлдэн нэгдэх эрх маань зөрчигдөх ийм магадлалтай байна. 2-рт Дагнасан танхим нь ХАҮТ-ын танхимаас эдийн засгийн хувьд хараат болж ХАҮТ-аас заавал зөвшөөрөл авна. ХАҮТ-ын гишүүн нь заавал дагнасан танхимыг байгуулна. Гэхдээ дагнасан танхимаа байгуулаад ХАҮТ-аас зөвшөөрөл авлаа гэхэд эргээд санхүүгийн хувьд хараат ийм байдалд орж байгаа. Тэгэхээр бие даасан хуулийн этгээд болохгүй. Тэгэхээр энэ ХАҮТ нь асар том бүтэц бий болох гээд байна. Гэхдээ нэ бүтцээ захиргааны аргаар, хүчирхийллийн аргаар ч юмуу хүчиндэж хийх гэж байгаа нь манай холбооны зүгээс үнэхээр харамсаж байгаа юм.
- ХАҮТ тэгэхээр монполь байдал бий болгоно гэсэн үг үү?
Б.Батдэлгэр ББДХ-ны гүйцэтгэх захирал: Ер нь бол тийм. Монгол улсад ХАҮТ гэсэн ганцхан төрийн бус байгууллага бий болох гээд байна. Тэгээд бусад холбонууд бүгдээрээ худалдаа аж үйлдвэрийн тэнхим руу нэгд гэсэн ийм хуулийн төсөл явж байгаа нь манай холбоо дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлж байгаа. Сая бас Улаанбаатар хотын худалдааны тэнхим бас дэмжих боломжгүй гэж байна. Энэ хууль хэрэв батлагдчихвал Улаанбаатар хотын худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн салбар гэсэн ийм нэртэй болох гэж байгаа байх. Өвөрхангай аймгийн худалдаа аж үйлдвэрийн салбар гэдэг ч юм уу? Одоо мэргэжлийн холбоод гэдэг маань бүгдээрээ худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн дагнасан тэнхим бий болох гэж байгаа байхгүй юу? Асуулт: Энд ямар сөрөг нөлөө үүсэж болох вэ? Мэргэжлийн холбоод тэгэхээр үйл ажиллагаа явуулах шаардлагагүй болж байгаа юм байна ш дээ. Хамгийн гол нь үндсэн хуулийн 16.10 д нийгэм болон өөрсдийн үзэл бодол, эрх ашгийн төлөө иргэд эвлэлдэн нэгдэх эрхтэй гэсэн ийм заалт зөрчигдөх гэж байгаа. Эрхээ эдэлж худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн гишүүнч байж болно гишүүн бус ч байж болно ш дээ өөр төрийн бус байгууллагын эрх нээлттэй ш дээ гэтэл заавал тэнхимийн гишүүн бай тэнхимийн гишүүн байж байгаад тэнхим дотроо мэргэжлийн холбоод байгуул гэдэг чинь асар том бүтцийг бий болгох гэж байна аа гэж харж байгаа. Тийм учраас худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн ашгийн төлөө хуулийн этгээдүүд бүгд гишүүнчлэлтэй байна гэсэн. Мөн дагнасан тэнхим байна гэсэн энэ заалтуудыг манай холбоо дэмжих боломжгүй байна.
Бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл: https://www.facebook.com/MASS.TV.OFFICIAL/videos/1125056584696044