Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үйлвэрлэлийг эрхэлж, түүнийгээ урд хөршрүү экспортолж байгаа Залуу баялаг бүтээгч "МОН ТОРГОН ДЭЛ " компани "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-нд нэгдлээ.
Тус компани Монголдоо анхдагч хамгийн том адууны дэл, сүүл, сарлагийн саваг хагас боловсруулах үйлдвэр гэдгээрээ онцлог юм.
Өдгөө 3дах жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа "МОН ТОРГОН ДЭЛ " компани адууны дэл, сүүл зэрэг бүх төрлийн малын гаралтай ширхэгт материалыг угааж боловсруулж, савлаж, хаяглан чанарын өндөр түвшинд бэлтгэн нийлүүлж 30 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.