• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2021-03-22 15:00:00
  • 1075
SHARE TWITTER

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Буудай” холбоо төрийн бус байгууллага “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд элслээ. Буудай холбоо нь 2018 онд үүсэн байгуулагдсан бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, ажлын байранд зуучлах, сургалт зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна.
Ч.Даваасүрэн: Холбоо байгуулсан зорилго маань Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөгийн нийгэмд өөрсдийн гэсэн цалинтай, орлоготой, нийгэмд гар бие оролцдог байгаасай гэж хүсч байгуулсан. Учир нь би өөрөө Хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан хүн. Ажил олоход ямар хэцүү байдгийг биеэрээ мэдэрсэн болхоор өөртөөч тэр, өрөөлд ч тэр тус болохыг хүсч байна. Бидэн шиг хүнд ажил олоод амьдралаа залгуулахад бэрх байдаг. Бид төрөөс зүгээр халамж дэмжлэг аваад зүгээр суухыг хүсдэггүй. Боломжоороо хөдөлмөрлөж улсдаа хэрэгтэй байхыг хүсдэг. Гэтэл бодит амьдрал дээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах газар олддоггүй. Биднийг ажлын бүтээмж багатай болов уу, асаргаа халамж хэрэгтэй гэж үздэг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн чадварын хувиас хамаарч эрхлэгч боломжтой ажлууд байгаа. Хавар намрын улиралд төмс хүнсний ногоо тариалах ажилд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой. Ажлын хүч дутагдалтай байгаа аж ахуй дээр өөрийн бие хүчний чадвартаа таарсан ажил хийх сонирхолтой хүмүүсийг манай холбоо ажиллуулдаг. Энэ нь нэг талаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн хөдөлмөрөөрөө орлого олох боломжийг бүрдүүлж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд элссэн зорилго маань ч гэсэн үүнтэй холбоотой. Бичил бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид маань манай холбоотой хамтраад дэмжээд яваасай гэж хүсч байна. Газар тариалан, төмс хүнсний ногоо эрхэлдэг бизнес эрхлэгчид ажиллах хүчнээ манай холбоогоор дамжуулаад олж болно. 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?