• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2021-03-10 10:00:00
  • 1242
SHARE TWITTER


Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Зээлийн батлан даалтын сангийн захирал Ш.Алтанчимэг нар /2021.03.09/ эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний талаар мэдээлэл хийсэн. 

Засгийн газрын мэдээллийн үеэр ЖДҮ эрхлэгчдэд олгогдох 3 хувийн хүүтэй зээлийн үед Зээлийн батлан даалтын сан ямар оролцоотой байх талаар сэтгүүлчдийн асуултанд тус сангийн захирал Ш.Алтанчимэг хариуллаа.

Зээлийн батлан даалтын сангийн захирал Ш.Алтанчимэг: “Зээлдэгчид барьцаа хөрөнгө дутах эсэхийг нь банк үнэлдэг. Үнэлгээнээс илүү хэмжээний зээл хүсч байгаа тохиолдолд зөрүүнд нь Зээлийн батлан даалтын сан орж ирдэг. ААН-үүдэд тавигдах гол шалгуур нь Сангийн сайдын хэлсэнчлэн НӨАТ төлөгч байх. Энэ удаад ААН-үүд заавал Зээлийн батлан даалтын сан дээр ирж бичиг цаас хөөцөлдөхгүй. Бүх асуудал нь арилжааны банкууд дээр шийдэгдэнэ” гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан: Төрөөс зээлийн нөхцөл дээр НӨАТ төлөгч, улсдаа данстай байгаач гэсэн ганц л шаардлага тавьж буй. Энэ нь зөвхөн аж ахуй нэгжид хамааралтай юм.  Энэ төлөвлөгөөг танилцуулснаас хойш банкууд дээр маш олон хүсэлтүүд ирсэн байна лээ. Мөн энэ зээлийн үйлчилгээнд иргэд хамрагдана. Өөрөөр хэлбэл, бичил, өрхийн бизнес эрхэлдэг иргэд хамрагдана. Энэ зээл зөвхөн орлого олдог, ажлын байр бий болгодог, цалин олгодог иргэдэд бизнесийн зориулалттай зээл олгоно. 

 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?