"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" 2015 онд байгуулагдсан бөгөөд 21 аймаг, 7 дүүрэгт салбартай, одоогоор 100 мянга гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Мөн Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга өргөн баригдахаас өмнө Монгол Улсыг бүтэн хоёр тойрч монгол орны өнцөг булан бүрт байрлах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчидтэй уулзаж, санал бодлоо солилцон, түүнийгээ боловсруулан санал зөвлөмжүүдээ төр засгийн удирдлага, холбогдох, яамд тамгын газруудад тогтмол хүргэж ирсэн.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн дуу хоолой, хүсэлт зорилгыг үйл ажиллагаандаа тусгаж ирсэн "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны 5 жилийн ой тохиож байна. ББДХ-ны нийт гишүүд, дэмжигчид, хамтран ажилладаг байгууллагууд, бизнес эрхлэгчид Та бүхэндээ "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" байгуулагдсаны 5 жилийн ойн мэнд хүргэе! 2021 ондоо сорилтыг боломж болгож, хямралыг хамтын хүчээр даван туулцгаая!
ББДХ-ны Ерөнхийлөгч, Доктор(Ph.D), Профессор Ч.Даваабаяр, Удирдах зөвлөлийн хамт олон