Энэ оны гуравдугаар сарын 03-ны өдөр 6 жилийн ойтойгоо золгож байгаа ББДХ-оос өнгөрөгч оны сүүлээр буюу 12 дугаар сарын 08-ны өдрөөс 28-ны хатуу хөл хорионы үед Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн орон нутгийн бизнес эрхлэгчдийн дунд цахим хэлбэрээр судалгаа явуулж, 2000 ЖДҮ бизнес эрхлэгчдийг хамруулсан. Энэхүү судалгаагаар ЖДҮ эрхлэгчдийн эдийн засаг хүндэрч эхнээсээ ажлын байрны цомхтгол хийж, цалингаа тавьж чадахгүйд хүрч, бэлэн мөнгөний орлого саатах зэрэг нөхцөл байдал үүсээд байгааг харуулсан.
Өнөөдрийн /2021.01.20/ хурлаар ЖДҮ эрхлэгч нарын эдийн засгийг хэрхэн сэргээн босгох, холбооны орон нутгийн салбаруудын нөхцөл байдал, хийж байгаа ажлуудын талаарх санал бодлыг солилцлоо.
ББДХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.ДАВААБАЯР: Орон нутгийн Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбооны ажлыг 2021 онд илүү идэвхжүүлж, хөл хорио суларч, нөхцөл байдал хэвийн болсон цагт 21 аймгуудаар явж холбооны ажил байдалтай танилцахыг хэлж байлаа.
Мөн төсөл сонгон шалгаруулах хороо МУ-ын ЖДҮ хөгжүүлэх сан болон ААН-үүдийг Ковидын дараа хэрхэн ажлаа үргэлжлүүлэх, 2021 онд ЖДҮ санд мөнгө тавьж төсөвлөөгүй талаар сүүлийн хоёр жил Нийслэлийн төсөв сонгон шалгаруулах хороонд ажиллаж байсан, ББДХ-ны Гүйцэтгэх захирал Н.Есүхэн хэлж байлаа. 2021 онд бүх аймгууд оролцох, ЖДҮ –ийн санхүүжилтэнд хяналт тавин ажиллахыг өнөөдрийн хурлаар холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр онцоллоо.