ББДХ-ноос “ЦАР ТАХАЛ ба ЖДҮ” судалгааг 2020 оны 12-р сарын 08-наас 12-р сарын 28-ны өдөр хүртэл 20 хоногийн турш явуулсан. Энэхүү судалгаагаар хатуу хөл хорионы үед Улаанбаатарт ЖДҮ эрхлэгчдийн бизнест хамгийн их нөлөөлсөн болон ковид-19 вирусын халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ ЖДҮ бизнест нөлөөлсөн байдлыг нарийвчлан тусгаж өгчээ.
Хатуу хөл хорионы үед үйлчилгээ, хүнсний бус боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал боловсрол, соёл урлаг, дотоодын тээвэр, гадаад худалдааны салбарын ЖДҮ эрхлэгчдийн бизнест хүнд байсан бол үйлчилгээ, барилга, зам, дэд бүтэц, хүнсний бус боловсруулах үйлдвэр, аялал жуулчлалын салбаруудын үйл ажиллагаа бусад салбаруудаас хамгийн их бүрэн зогсолт хийсэн байна.
СУДАЛГААГААР: ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь хатуу хөл хорионы үед үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, гурван ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулсан бол ЖДҮ эрхлэгчид хатуу хөл хорионы үед ч халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд сахиж үйл ажиллагаагаа бүрэн явуулах (67%) боломжтой хэмээн үзсэн байна.
Харин цаашдаа хөл хориог сунгасаар байвал гурван ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь одоогийн ажлын байраа 1 сар хүртэлх хугацаанд мөн гурван ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь одоогийн ажлын байраа 3 сар хүртэлх хугацаанд хадгалж үлдэх боломжтой гэж хариулжээ.
Хатуу хөл хорионы үед ажлын байрны тоог цөөлсөн хувь хэмжээ хөл хорионы өмнөх үетэй харьцуулахад өндөр байна.
Ажлын байрны тоонд хэрхэн нөлөөлсөн үеийг хөл хорионы өмнөх үетэй харьцуулахад ажлын байрыг цөөлсөн нь орон нутагт их байна. Ажлын байрыг цөөлөх хандлага дотоод худалдаа, үйлчилгээ, хүнсний бус боловсруулах чиглэлийн үйлдвэрлэлийн салбарт түгээмэл судалгаанд тусгагджээ.
"Ковид-19" цар тахал дэгдэж онцгой нөхцөл байдалд шилжсэн цагаас хойш нийт 9065 хөдөлмөр эрхлэгчдийг ямар нэгэн байдлаар ажил, орлогогүй болгож, сул зогсолт хийх, цомхотгол хийх, ажилчдаа амраах, халах гэх мэт хэлбэрүүдээр ажлын байрыг ЖДҮ эрхлэгч АНН-үүд цөөлжээ.
ЖДҮ, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг нэг байгууллага тутамд 8-н хүн ажлын байраа алдсан бол Ковид-19 цар тахлаас үүдэж ЖДҮ эрхлэгчдийн 55.6 хувь нь ажилчиддаа цалин олгож чадаагүй байна.
ЖДҮ эрхлэгч нарын 73.9% нь ямар нэгэн зээлтэй байна.
Зээлтэй ЖДҮ эрхлэгчдийн
-52.8% нь арилжааны банкны (бизнесийн) зээлтэй,
-29.8% нь ББСБ-ын зээлтэй,
-28.0% нь ломбардны зээлтэй,
-23.8% түүхий эд, материалын зээлтэй тоон үзүүлэлт гарчээ.