• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2021-01-07 16:00:00
  • 884
SHARE TWITTER

Манай улс дотооддоо "Ковид-19" халдварыг алдсантай холбоотойгоор хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байгаа. Хөл хорио тогтоосноор зөвшөөрөгдсөн 15 ААН-үүдээс бусад газрууд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Үүнийг дагаад аж ахуй нэгж, ЖДҮ эрхлэгчдийн эдийн засаг хүндэрч эхнээсээ ажлын байрны цомхтгол хийж, цалингаа тавьж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа.

No description available.

Тиймээс "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ноос УИХ, Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг яам агентлагт эдийн засгийн хүндрэлээс Баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч, ЖДҮ эрхлэгчдээ аврах уриалгыг хүргүүлсэн төдийгүй мөн ББДХ-ноос захиалж хийлгэсэн “ЦАР ТАХАЛ ба ЖДҮ” судалгааг  2020 оны 12-р сарын 08-наас 12-р сарын 28-ны өдөр хүртэл 20 хоногийн турш явуулсан. 

Энэхүү судалгаанд 2000 гаруй ЖДҮ эрхлэгчдээс УЛААНБААТАР хотоос 1480 буюу 74 хувь нь 520 буюу 26 хувь нь хамрагдаж, судалгааны ажил дууссантай холбогдуулан өнөөдөр /2021.01.07/ “ЗҮҮМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” онлайнаар шууд явууллаа. 

Энэхүү хэлэлцүүлгээр "КОВИД 19"-ийн нөхцөл байдал Жижиг дунд бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлсөн талаарх нарийвчилсан судалгааны талаар ярилцсан бол судалгаанд оролцогчдоос ковид19 цар тахал дэгдэж онцгой нөхцөл байдалд шилжсэн цагаас хойш нийт 9065 хөдөлмөр эрхлэгчдийг ямар нэгэн байдлаар ажил, орлогогүй болгож, сул зогсолт хийх, цомхотгол хийх, ажилчдаа амраах, халах гэх мэт хэлбэрүүдээр ажлын байраа цөөлсөн байна. Хатуу хөл хорионы үед хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 57.9% нь орлого бүрэн тасалдсан хэмээн онцолсон бол ЖДҮ эрхлэгч нарын 36% нь 12 сарын хугацаагаар хүрэлцэх бэлэн мөнгөний нөөцтэй, 31% нь огт бэлэн мөнгөний нөөцгүй болсон, цаашид бараа, үйлчилгээний борлуулалтаа идэвхжүүлэх (41.6%), банк санхүүгийн байгууллагаас зээл авах (21.4%) замаар бэлэн мөнгөний нөөцөө бүрдүүлэхээр төлөвлөж байгаа судалгаа гарчээ. 

No description available.

ЖДҮ эрхлэгч нарт ажлын байраа хадгалах, цалин тавих (53.4%), зээлийн эргэн төлөлт (59.6%), түрээсийн төлбөр (38.6%), эргэлтийн хөрөнгөгүй байх (28.4%), түүхий эд, бараа материалын хомсдол (22.4%) зэрэг хүндрэл бэршээлүүд хамгийн ихээр тулгарч байсан байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 64.5% нь зээлийн эргэн төлөлт хамгийн том сорилт, бэрхшээл болж байгааг судалгаанд хамрагчид үзжээ. 

No description available.

 Хэлэлцүүлэгт ББДХ -ны Нийслэлийн 9 дүүрэг, орон нутгийн 21 аймгийн салбар хороодын төлөөлөл, хувиараа бизнес эрхлэгчид оролцож, хуулчид, судлаач нарын 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хийгдсэн судалгааны үр дүнг эцсийн байдлаар танилцууллаа. 

ЖДҮ бизнест үзүүлж буй нөлөөний талаар уг судалгаанд:

- Хөл хорионы дэглэмийг тодорхой салбаруудад сулруулах замаар ЖДҮ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, үйл ажиллагаагаа явуулах боломж олгох,

- Зээлийн хүүг бууруулах, хүүгийн хөнгөлөлт үзүүлэх,

- Татвар (НӨАТ)-ын хөнгөлөлт, чөлөөлөлт олгох,  

- Төрийн шийдвэр, тогтоомжийг тодорхой гаргах, уялдаа холбоог сайжруулах зэрэг бодитой дэмжлэгүүдийг нэн тэргүүнд шаардлагатай байгаа дүгнэлт гарчээ.

Хатуу хөл хорионы үед: ЖДҮ эрхлэгч нарын үйл ажиллагааг дэмжих, бизнесийг сэргээхэд төрийн шийдвэр, тогтоомжийг тодорхой гаргах, уялдаа холбоог сайжруулах, зээлийн хүүг бууруулах, хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд буцалтгүй тусламж үзүүлэх, Арилжааны бус хөрөнгө оруулалтын банкнаас бага хүүтэй, уян хатан нөхцөлтэй зээл олгох зэрэг дэмжлэгүүдийг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. 

Өнөөдрийн хэлэлцүүлэгт урилгаар Доктор, эдийн засагч н.Оюунгэрэл, доктор П.Ганхуяг, олон улс судлаач н.Бат-Эрдэнэ, Онц шийдэл судалгааны байгууллагын гүйцэтгэх захирал н.Эрдэнэ-Очир нар мөн оролцож ЖДҮ эрхлэгч нартай санал бодлоо хуваалцлаа. 

No description available.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?