• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-12-25 12:35:00
  • 1522
SHARE TWITTER

Монгол Улсын боловсролын салбарт орчин үеийн судалгаа, эрдмийн зэргийн өндөр эрэмбийн сургалтыг  дагнан явуулдаг судалгааны анхны Их сургууль болох Монгол Улсын Эрдмийн Их сургуулиас хоёр эрдэмтэн, докторын зэрэг горилж судалгааны ажлаа танилцууллаа.  

Тодруулбал, тус сургуулийн Олон улс судлал, докторын зэрэг хамгаалуулах зөвлөлөөр эрдэмтэн П.Ганхуяг “Япон улсаас монгол улсад үзүүлсэн хөгжлийн албан ёсны тусламжийн хэрэгжилтийг судалсан нь” сэдвээр докторын зэрэг горилж, судалгааны ажлаа тус сургуулийн эрдэмтэн доктор, профессоруудад танилцуулж, дүгнүүллээ.  Мөн нөхцөл байдалтай холбогдуулан зарим эрдэмтэн докторууд цахимаар холбогдож эрдмийн зэрэг горилогчдод санал, шүүмжлэлээ хэлэв. 

П.Ганхуяг нь 1977-2017 оны хооронд буюу 40 жилийн хугацаанд Япон-Монгол хоёр улсын харилцаа, зээл тусламжийн үр дүн, саад бэрхшээлийн талаар судалгаандаа тусгажээ.  Тэрбээр Олон Улс судлал тэр тундаа Япон-Монголын харилцааны талаар олон жил судалгаа, шинжилгээний ажил хийсэн эрдэмтэн юм.  

Мөн энэ үеэр тус сургуулийн докторант  Д.Отгонжаргал “Хүний экологийн судалгаа” сэдвээр докторын зэрэг горилж, судалгааны ажлаа танилцуулсан бөгөөд тэрбээр сүүлийн 10 гаруй жил  хүн ба байгаль экологийн чиглэлээр ажиллаж, судалгаагаа үргэлжлүүлсээр байна. 

Ийнхүү докторын зэрэг горилогч  П.Ганхуяг, Д.Отгонжаргал нарын  судалгааны ажилд Олон  улс судлал, удирдахуйн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүд санал, шүүмжлэлээ хэлж, докторын зэрэг олгох талаар санал хураалт явуулахад зөвлөлийн гишүүд бүгд дэмжиж, тэдэнд МУЭИС-иас докторын зэрэг олгох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр Монгол улсын эрдмийн Их сургуулиас 2020 оны отгон докторууд төрлөө.

Улиран өнгөрч буй 2020 он МУЭИХ-ийн хувьд ололт амжилтаар дүүрэн жил байсан бөгөөд нийт 20 гаруй эрдэмтэн докторуудыг бэлтгэн гаргажээ. Тус сургуулиас төрөн гарсан эрдэмтдийн судалгааны ажлууд монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, салбартаа манлайлагчид болон ажиллаж байна.  

ШУУД ҮЗЭХ : 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?