2015 онд 21 аймаг, 7 дүүрэгт салбартайгаар байгуулагдан өнөөдрийг хүртэл жижиг дунд үйлдвэрлэгч, баялаг бүтээгч нарыг дэмжин ажилласаар ирсэн Баялаг Бүтээгчдийг Дэмжих холбоо 6 дахь жилийн босгон дээрээ шинэ сео-г томилох сонгон шалгаруулалтыг явууллаа. Энэ сарын 20-ны өдөр тус холбооны удирдах зөвлөлийн хурал цахимаар болж, уг хуралдаанаар ЖДҮ-ийн төсөл сонгон шалгаруулах хороонд ажиллаж байсан, ББДХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Н.Есүхэныг томиллоо.
Шинэхэн ажлаа хүлээж аваад удаагүй байгаа Н.Есүхэны цаашдын зорилго зорилт болоод, ЖДҮ нарын талаарх түүний байр суурийг сонслоо.
Юуны өмнө Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны 6 дахь СЕО-гоор шалгарсанд баяр хүргэе? Өөрийгөө манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
Намайг Наранжавын Есүхэн гэдэг. 2003 онд "Их засаг" лицей сургуулийн 10 жилийг төгссөн. Төгссөн жилдээ Бээжинд сургуульд сурахаар явж, тэндээсээ Тянжин рүү хэлний бэлтгэлд шилжин, суралцаж төгсөөд, 2005 онд улсын зардлаар Өвөрмонголын их сургуульд Аялал жуулчлалын менежер чиглэлээр суралцаад 2010 онд төгссөн.
Тэр жилдээ эх орондоо ирээд ажилд орох уу, бизнес хийх үү гэж бодож, бизнес хийх сонирхол маань илүү давамгайлж, 2010 онд гадаад худалдаа зуучлалын чиглэлээр анхны бизнесээ эхлүүлж байсан.
Тухайн үед 13 хорооллын шатдаг “Еast” төвд оффис түрээслэн суудаг байлаа. Нэг өглөө найз маань надад манай оффис шатаж байгааг шуурхай мэдээгээр үзснээ хэллээ. Ингээд л энэ бизнесээ больё гэж бодсон. Тухайн үед жуулчлалын бизнесийг хүмүүс хараахан сайн ойлгож амжаагүй байсан.
2011 онд найзтайгаа нийлээд хэрчсэн гурилын үйлдвэр байгуулж, түүнийгээ 2015 он хүртэл авч явахдаа, жигнэсэн гурилын үйлдвэр болгож өргөжүүлсэн. Тэгээд явж байхдаа анхны дарамтуудтай учирсан. Мэргэжлийн хяналт, Онцгой, Татвар гээд л... Яагаад ийм асуудал гардаг юм бол гэж бодож эхэлсэн.
Миний хувийн зүгээс үйлдвэрлэл ажиллуулна гэдэг дотоод зохион байгуулалт нь ямар байх, гаднаас орж ирж байгаа амт нь ямар байх гэдэг тал дээр бодож, ер нь үүнийг судлаж, шинжлэх ухаан талаас нь суралцая гэж 2015 онд Монгол улсын Эрдмийн их сургуульд жижиг дунд үйлдвэрийн менежмент, бизнесийн удирдлагаар суралцаж, мастерын зэргээр хамгаалж төгссөн. Дунд нь хэрчсэн гурилын үйлдвэрээ ажилууллаад явж байсан ч бизнесийн орчин, байгууллагын орчин гэдэг талаар ойлголттой больё гэж 2017 оноос өдийг хүртэл сураад эхний хамгаалалтаа хийгээд явж байна. Ерөнхийдөө докторын зэрэг хамгаалах ажил үлдэж байна даа.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд анх орох саналыг хүн тавьсан уу, санаагаараа тус холбоог олж орсон уу?
2015 онд нэг ангид хамт суралцаж байсан хүн маань “нэг ийм холбоо байдаг, чи сонирхоод үзээч” гэхээр нь 2017 онд сургуулиа төгсөөд, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоог сонирхож үзээд, 2018 онд холбооны ерөнхийлөгч Даваабаяртай танилцаж, бизнесийн талаар илүү ихийг олж мэдье, суръя гэсэн хүслийнхээ дагуу Даваабаяр захирлын холбоонд орох саналын дагуу орсон.
Таныг ороход ямар нэг шаардлага тавьж байсан уу, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо нь жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмждэг, таны хувьд ямар зорилго өвөртлөн холбоонд орсон бэ?
Ер нь бол хувь хүний зорилго гэхээс илүүтэйгээр улс оронд болж байгаа энэ процерууд, жижиг дунд бизнест тулгарч байгаа энэ асуудлыг, хэн нэгэн шийдэх ёстой. Ялангуяа өөрөө бизнес эрхэлж байсан, жижиг дундын гал тогоонд байсан хүний хувьд практикийг онол, ач холбогдолтой нь уялдуулаад дараагийн хүмүүстээ энэ үүдийг нээж өгье, ямар асуудал байгаад байгаа, энэ талаар ер нь дэлгэрэнгүй тайлбарлаж өгье, сургалт, семинар, лекц бүгдийг өөрийн байдлаас зохион байгуулдаг хүн болно гэсэн зорилготой.
Миний хувьд 2018 онд холбоонд ороод байж байтал 2019 онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан шинэ зохион байгуулалтад орж, төрийн байгууллага төрийн бус байгууллага, хувиараа бизнес эрхлэгчдийг холбосон шинэ жишгийн сан тогтоосон.
Үүн дээр төсөл сонгон шалгаруулах хороо байгуулагдах юм байна, төслийг гурав дөрвөн аргаар үнэлэх юм байна, хамгийн сүүлд хороогоор орж хуралдаад төсөл авах юм байна, гэдэг энэ шалгаруулалтад төрийн бус байгууллагын 4 төлөөллийг оролцуулъя гэдэг санал санаачлага манай холбооноос гаргаж, манай холбооны хуучин гүйцэтгэх захирал Батдэлгэр уг саналыг журамд тусгаж, энэ жишгийг олон нийт дагах ажилд орсон.
Энэ журамд орох өөрсдийн хүмүүсийн холбооны шалгуур 3 жилээс дээш ЖДҮ-ийн чиглэлээр ажилласан тухайн хороонд орох хүмүүс нь мастерын зэргээс дээш гэх шалгуурыг тавьж байсан. Миний шалгуур тэнцэж анх 2019 онд төсөл сонгон шалгаруулах хороонд орж ажилласан. Мөн 2020 онд ажилласан.
Таны хувьд холбооны гүйцэтгэх захирлаар томилогдоод хийх хамгийн эхний ажил?
Хамгийн түрүүнд хийх ажил бол ерөөсөө дэлхий өөрөө хавтгай гэх форматруу орчихлоо, флатурмыг ашиглаад ЖДҮ нартай орон зай, хүч хөрөнгө, мөнгө төгрөгөөс үл хамааралтай байдлаар онлайнаар бид энэ хурлыг зохион байгуулах.
Хоёрт: Онлайнаар энэ бизнесийг ямар төвшинд аваачих, энэ алхмуудыг хийх шаардлагатай тулгарч байгаа. Үүний тулд бизнес 2, B2, энэ менежмент өөрөө цаг хугацааны явцад нөхцөл байдалтайгаа уялдуулаад o2 менежмент буюу onn two Offline энэ хувилбар луу шилжиж байгаа, үүнийг ждү, бизнес эрхлэгч нартаа хль болох таниулая, дижитал шилжилтэд бид ямар ямар давуу талыг олж болох нь байна, дэлхий даяар гарсан цар тахалын нэг сайн тал нь дижитал шилжилтийг бид нар ер нь ямар төвшинд ашиглаж болох талаар л эхний ажлыг зорьё гэж бодож байгаа
Үүнийгээ холбооны их хуралтай уялдуулая, мэдээж хэрэг орон нутгаас хүмүүс ирэх боломжгүй байгаа, тийм учраас бид их хурлыг онлайнаар хийвэл ямар бэ гэдэг энэ саналыг дэвшүүлээд холбооны гишүүд маань ажил хэрэг болгохоор төлөвлөгөөнд ороод ажиллаж байгаа
УИХ, Засгийн газраас гаргаж байгаа хуулийн төсөл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд Баялаг Бүтээгчдийг дэмжих холбооны хувьд хэр өгөөштэй шийдвэрүүд гаргаж байгаа вэ, өөрийн чинь бодлоор?
ЖДҮ-ийг дэмжих тухай хууль анх 2007 онд батлагдсан. 2007 онд батлагдахдаа ЖДҮ –ийг ангилаагүй тэр чигт 1-999 ажилтантай бол гэдэг ерөнхий категротой байсан.
2019 онд хууль батлагдахаас өмнө 2017, 2018 онуудад санал асуулга, төрийн бус байгууллагуудтай хамтарсан уулзалт зөвлөгөөнийг их зохион байгуулсан. Үүн дээр миний санаж байгаагаар 2018 онд Төрийн ордонд болсон хуралдаан дээр манай ББД холбоо санал дэвшүүлсэн. Энэ саналд манай холбооны 11 зүйл заалт орсон байдаг. Жишээ нь: ЖДҮ-ийн төрийн бус байгууллагын 4 төлөөлөл байх, 2019 онд тусгасан хуулийн хамгийн том давуу тал нь өөрөө ЖДҮ-ийг орлого зарлагатай нь уялдуулаад категориор хуваасан явдал, Үүнд: Бичил, жижиг, дунд.
2019 он буюу 12 жилийн дараа батлагдсан хуулинд өөрөө энэ категорийг бий болгож өгсөн, нөгөө талаараа жижиг бизнес, бичил биенесийг тодорхой болгож өгсөн байгаа. Үүн дээр ч манай холбооны зүгээс санал оруулсан байдаг.
Бичил бизнес гэж юуг хэлээд байгаа зэрэг хувиараа бизнес эрхлэгчдийг ялгаж мэддэггүй хүмүүс байдаг. Энэ хууль батлагдаж эхэлснээр бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхэнд хэр дөхөм болсон бэ?
Хууль яриад эхэлбэл онол ярина. Онолыг түр хойш нь тавиад дэлхийн нийтийн авдаг жишгээр яръя.
ЖДҮ-ийг томьёолсон нэг нэр томьёо байдаггүй. Яагаад гэвэл улс орны газар нутаг, хүн ам хөгжлийн төвшин эдийн засгийг нөхцөл байдлаас шалтгаалан нэг цэгт тодорхойлох боломжгүй.
Дэлхий нийтийн жишгээр авч байгаа нэг хандлага нь хамрах хүрээ. Хамрах хүрээ гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл 1-10 ажилтантай бол бичил бизнес гэдэг тодорхойлолт яваад байгаа.
Мэдээж хэрэг энэ босгон дээр өөр өөрсдийн гэсэн онцлогтой давуу талууд байна. Бичил бизнес эрхлэгч нарын ганц онцлог нь тухайн хүн тухайн бизнесийг эрхлэхдээ тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ л сайн байдаг
2-рт жижиг үйлдвэрлэгч гээд байгаа. Жижиг үйлдвэрлэгч нь 10-аас 50 хүнтэй, тухайн бизнесийг эрхлэх тодорхой хэмжээний чадвартай, тухайн бизнесийн нарийн мэргэшсэн ийм бүтэцтэй байдаг. Үүн дээр нэг онцлог нь манлайлах чадвар буюу тухайн бизнес эрхлэгчдийн ажилчиддаа өгөх давуу тал нь жаахан сул байдаг. Бичил жижиг бизнесийн нэг онцлог өөрөө гэр бүлийн орчинд явагддаггүй, өрхийн бизнесээр дамжуулаад үйлдвэрлэл нь өөрийнх нь байранд, амьдардаг орчинд нь байж байдаг. Энэ талаараа өрсөлдөх чадвар 1-рт сул байх нь байна, 2-рт барьцаа хөрөнгийн асуудал өндөр үүсдэг. Энэ бол дэлхий нийтээр тулгарч байгаа асуудал байгаад байгаа.
3-рт Дунд бизнес буюу 50-300 хүнтэй гэж ангилдаг. Ерөнхийдөө дэлхийн хүн амын дунджаар тоочих юм бол энэ бүтэц нь бизнес эрхлэгч нь өөрөө нарийн мэргэжлийн ур чадвартай, тоног төхөөрөмжөөр тодорхой хэмжээний ажилтанд хүрсэн, барьцаа хөрөнгө, ажлын байранд тодорхой хэмжээнд өртсөн, технологийн хувьд давуу тал болсон, дундаж давхарга үүсгэж байдаг хамгийн том бүтэц нь байгаад байгаа. Дараагийн ээлжид тулгуур буюу голлох аж ахуйн нэгж нь 300-2000 хүнтэй ААН-үүд. Энэ ААН-ийн гол давуу тал нь Японы Масасаки-д гаргасан хос бүтцийн онол дээр тулгуурладаг. Энэ онол нь өөрөө нэг том аж ахуйн нэгж, тойруулаад олон жижиг дунд үйлдвэрлэг нар байх нь байна. Бид энэ бүтцийг хамгийн ойрхноор харах юм бол “Эрдэнэт үйлдвэр”, “Оюу толгой” байж болно.
Орон нутгийн ЖДҮ нарыг хамгийн их хамруулдаг Оюу-толгой бол 800 гаруй ААН-үүдийг бүтээгдэхүүнийг худалдаж авдаг гэх судалгаа байдаг.
Бид ЖДҮ–ийн бизнесийг хамрах хүрээгээр илүү ойлгосон дээр байх. Энэ дээр нэмж нэг юм хэлэхэд ЖДҮ-ийг бид юу гэж ойлгох бэ гэхээр ЖДҮ-нь тодорхойлолтоос илүү мөн чанар, чиг үүрэгт байдаг. Нийгмийн ач холбогдолыг цухас дурдая л даа. ЖДҮ өөрөө улс төр тогтвортой байгаа нөхцөлд дундаж давхаргыг үүсгэж байдаг буюу эдийн засгийн хамгийн том тулгуур хүчин байж байдаг.
Эдийн засгийн хувьд хямд үнийг хэрэглэгчдэд санал болгодог. Нөгөөтэйгүүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хамгийн ихээр үйлдвэрлэдэг.
Эдийн засгийн ач холбогдлыг 3-рт дундаж орлого гэдэг утгаар тогтвортой төсвийн орлогыг бүрдүүлж байдаг хамгийн том хүчин зүйл. Улс төрийн ач холбогдолд ЖДҮ нар өөрөө улс төрийн хамгийн том үзэл санаа төлөвшил нь байдаг. Улс төр ямар байх уу, жижиг дунд бизнес яг л тийм байдаг.
Энэ утгаараа улс төрийн үзэл санаагаа төлөвшүүлэх, нөгөөтэйгүүр сонгогчдын саналыг авах гэдэг энэ томёолол байгаад байдаг. Энэ дээр юу хөтлөх үү гэхээр дэлхий нийтээрээ ЖДҮ хөгжлийн гарц юм аа гэдгийг харчихаад байна.
Үүнийхээ үндсэн дээр ЖДҮ нар төсвийн хөрөнгө оруулалтанд хамгийн их байж байдаг. Дэлхий нийтийн жишигээс монгол жаахан зөрж яваад байгаа, МОНГОЛД анх 1991 он ждү –ийг дэмжих хэлтэс батлагдаж, төсвийн хөрөнгө оруулалтын 15 хувийг ЖДҮ зарцуулна гэлэг энэ томёолол анх бий болсон.
2007 оны хуулиар энэ томьёолол алга болж 2019 онд төсвийн хөрөнгө оруулалтаар 10 хувийг заана гэсэн боловч нэмэлт өөрчлөлт оруулаад тухайн жилийнхээ нэмэлтээр, санхүүжилт олгоно гэсэн. Гэтэл 2020 онд мөнгө тавигдсангүй, 2021 онд ч ялгаагүй мөнгө тавигдсангүй.
Харин ЖДҮийн агентлаг гэж байгуулчихаад байгаа. Агентлаг байгаа нь сайшаалтай. Учир нь бид нар оргүй хоосон байж байхаар юмтай байх гээд байна шүү дээ.
Агентлагийн мөн чанар өөрөө ЖДҮ-ийг дэмжих, засгийн газрын макро төвшний бодлогоор хэрэгжүүлдэг систем рүү явдаг. энэ дээр нэг юмыг тодруулах хэрэгтэй ЖДҮ-ийг дэмжих бүтэц гэдэг асуудал гарч ирнэ. Бүтэц гэдэг нь өөрөө төр олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагын мэргэжлийн холбоодын бизнесийн ажил үйлчилгээг хийдэг.
Энэ холбоонуудыг зохицуулж байдаг арилжааны болон арилжааны бус багц юм байгаа. Тэгэхээр бид нар ЖДҮ- ийг зөвхөн төр дамжаад байна гэж ойлгохгүй нь байна. хувийн хэвшил, дээрээс нь арилжааны бизнесүүд, дээрээс нь төрийн бус байгууллагын мэргэжлийн холбоодууд дэмжих. Мэргэжлийн холбоонуудын дэмждэг ганц давуу тал нь та бизнес эрхэлж байгаад ямар нэгэн асуудал дээр гацсан бол мэргэжлийн холбоо төрийн бус байгууллага энэ асуудал дээр судалгаа шинжилгээ шууд хийж өгдөг боломжтойгоор нь давуу тал гэж боддог.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоог дурдаж болно. Манай холбоо бүтээгдэхүүн үйлчилгээ үйлдвэрлэл эрхлэгч нартай болохоор 2021 онд хийсэн тусгасан ажиллагаа дээр ментор хэрэгжүүлье, төсөл хэрэгжүүлье, дээрээс нь зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлье, сургалтыг хэрэгжүүлье гэдэг энэ чиглэл рүү явж байгаа.
Төрийн байгууллагаас олголдог ганц давуу тал төрийн бус байгууллагад ЖДҮ эрхлэгч нарт итгэх итгэл өндөр байж байдаг.
Үүнийг танхимын жишгээс харж болно. Манай холбооны жишгээс харж болно. Төрийн бүтэц нь өөрөө засгийн газраар дамжуулаад агентлаг бий болгож макро төвшний бодлогуудыг бий болгох, улс орны засгийн газрын баримталж байгаа бодлогыг эдийн засгийг солонгоруулах байна. Ажлын байр бий болгох, эдийн засаг тогтвортой хөгжлийг бий болгоно гэдэг энэ үзэл баримтлалууд дээр агентлаг үүрэг чиглэл өгч явж байгаа.
ББДХ – оос цар тахал гарсантай холбогдуулан уриалга гаргасан байгаа. Уриалга тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч ЗГ-аас цахилгааны төлбөр төлөх зэрэг боломжийг гаргасан. ББДХ-нь хувиараа бизнес эрхэлж байгаа бүх залуучуудад нээлттэй байдаг уу? Зарим нэг бизнес эрхлээд явж байгаа залуусын хувьд зээлэнд хамрагдаж чадахгүй байна, биднийг харж хандаад явах холбоод ер нь бараг байдаггүй гэх саналыг хэлж байсан? Энэ тал дээр юу гэж хэлэх бэ?
БИЗНЕС эрхлэх нь Ардчилсан орны хувьд хуулиараа нээлттэй. Бизнес хийх гэдэг дотроо өөрөө учир жанцантай. Жишээ нь ЖДҮ-ийг олон улсын ангиллаар нь Хятад дээр авч үзье.
Хятад бол ЖДҮ –ийг эдийн засгийн салбараар 17 ангилдаг. Монголд зөвхөн ажилчдын тоо, орлогынхоо түвшингээр нь 3 ангилчихаад байгаа.
Энэ дээр ийм зөрүү үүсээд байдаг. 17 ангилна гэдэг тухайн бизнест оролцох хүмүүсийн тоог ангилж өгч байна гэсэн үг. Ийм нэг судалгаа байдаг.
БГД-т 2016 онд нэг улиралд 120 хэрчсэн гурилын үйлдвэр нээгдээд хаагддаг гэдэг судалгаа гарсан байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр зөрчил үүсдэг. Хүмүүс харахдаа, энэ бизнес алаад байна гээд араас нь дагаад орчихдог. Тэгээд л бие биенийхээ бизнесийг унгагаагаад байдаг. Хэрэглэгчээ мэдээж хуваана.
Зах зээлийнхээ орлогыг хуваана. Хуваарилалт бас хувааж байгаа нь энэ бизнес рүү дагаж унаад байдаг ийм шалтгаан байдаг. Мэдээжийн хэрэг эцсийн женератион буюу манай шинэ үеийнхэн гаданаас олон улсын түвшнээр мэдээлүүдийн эх үүсвэрийг олон хэл дээр авдаг болсон ийм давуу тал байгаад байна. Энэ давуу тал өөрөө ямар бүтэц үүсгэдэг вэ гэхээр 1рт: Уламжлалт бизнес рүү орох нь багассан. Үүнийгээ дагаад засгийн газар инновацийн төв байгуулсан байна. Дээрээс нь сошиал инфлуццер буюу сошиал орчинд ажиллаж байдаг ийм залуучууд өөрийнх нь эрэлт хэрэгцээ их болсон дээрэс нь энийгээ дагаад хэрэгцээ үүсэж байдаг.
Тэгэхээр залуучууд уламжлалт бизнесээс илүү дижитал бизнесүүийг илүү хийдэг болсон. Төсөл сонгон шалгаруулалттай холбоотойгоор асуулаа. Мэдээж хэрэг төсөл сонгон шалгаруулалт бол төсвийн хувьд ч хязгаардагдмал нөхцөл мөн байхгүй юу.
Эдийн засгийн хувьд энэ төслөөр дамжуулаад та зээл авч байна, таны зээл мэдээж хэрэг сайн байгаад эргэн төлөлтөө хийгээд, эргэн төлөлтөөсөө дараагийн мөнгө чинь төсөл хэлбэрээр ороод, зээл хэлбэрээр явах байхгүй юу. Тийм учраас энэ төсөл сонгон шалгаруулалтыг бид нар ойлгож байх хэрэгтэй. Нэг талаасаа танай байгууллагын өрсөлдөх чадвар чадамжийг тодорхолйж байгаа. Хоёрдугаарт бизнесийн орчин, байгууллагын орчин гэдэг энэ ойлголт гарч ирж байгаа. Байгууллагын орчин гэдэг энэ ойлголтыг хоёр хуваана.
Гадаад, дотоод......Гадаад нь дотроо макро түвшний микро түвшний гэж хоёр хуваана. Энэ ойлголтуудыг бид нар системтэйгээр бизнес эрхлэгч нарт өгөх хэрэгтэй. Мэдээж хэрэг төрийн зохицуулалт микро түвшний шууд нөлөөлөх хүчин зүйл учраас ямарваа нэгэн стандартуудыг улс олон улсынхаа жишигтэй нийцүүлээд гаргаж байдаг.
Тэр стандартуудад нийцэх дотоод хүчин зүйл бизнес эрхлэгч нар өөрсдөө зохион байгуулах хэрэгтэй. Би л бизнес хийгээд байна, би л ингээд байна гэж бас байж болохгүй. Бизнес юм чинь тодорхой хэмжээний зохион байгуулалттай, бүтэцтэй, төлөвлөгөөтэй ийм байх учиртай.
Үүнийг бид нар дотоод журмаараа шийддэг. Бид нарын бизнес гацаж багаа нэг том асуудал, мэдээлэл, мэдлэгийн чанартай энэ асуудлыг бид нар өргөн хүрээнд хамаарч үзээд нийт бизнес эрхлэгчдэд аль болох ойлголтыг өгч байх хэрэгтэй. Тийм учраас 2021 онд сургалт лекцүүдийг маш өргөн хүрээнд авч хэрэгжүүлье гэдэг энэ төрөл рүү л орно гсэн бодолтой байгаа.
-ББДХ-ны хувьд 21 аймаг, нийслэл хотын 9 дүүргийг хамардаг. Өөрийн чинь хувьд гүйцэтгэх захирлаар томилогдоод салбар, хороодын дарга нартайгаа хэр уялдаа харилцаа, холбоотой ажиллая гэж бодож байна. Орон нутагт ЖДҮ, баялагыг бүтээгч нарын хувьд их байдаг. Үүнтэй холбоотойгоор 2021 оны зорилго таны хувьд?
2021 оны зорилго гэж ярихаас илүү бид стратеги боловсруулах хэрэгтэй.
Стратеги боловсруулахын тулд 9 дүүрэг 21 аймгийн салбаруудын гишүүдээс саналаа авна. Саналыг боловсруулна. Бид нар саналууд дээрээ хэрхэн ажиллах бэ гэх стратеги боловсруулах нь зүйтэй. Бид нарын төлөвлөж байгаагаар 01 сарын 20 доор ББДХ-ны их хурал болно.
Үүнээс наанадаж бид нар энэ долоо хоног юм уу ирэх долоо хоногт багтаад салбар хороодынхоо гишүүдтэйгээ уулзалт онлайнаар төлөвлөх ёстой. Үүнээс гарсан санаануудыг бид нар стратегийн түвшинд авч үзээд, ерөнхийдөө улсын хэмжээнд баруун бүс, зүүн бүс, төвийн бүс, хангайн аймаг, Говийн аймгууд гэх энэ багцуудыг бид нар одоо салбар хороодоор хуваарилаад, багцуудаас гарсан саналаа ахиад нэгтгээд төв холбоо руугаа явуулж, энэ системрүү явах хэрэгтэй.
Дээрээс нь нэг юмыг дурдах хэрэгтэй. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 21 аймагт байгаа давуу тал: Том бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийн хувьд төдийлөн тоогоод байдаггүй, орон нутгийн гаралтай түүхий эд бизнесүүдийг хэрэглэгчдэд ойртуулах ёстой.
Энэ зорилгуудыг бид дээшлүүлэх ёстой. Мэдээж хэрэг платформоор дамжуулаад тухайн орон нутагт ямар ажил үйлчилгээ бизнес илүү явах боломжтой байна, экспортод гарах ямар нүх суваг байна. Нөгөөтэйгүүр миний хувьд энэ төслийг бид олон нийтэд сурталчилж, болж өгвөл хөрөнгө оруулах чиглэлээр нь шинэ чиглэл рүү ажиллах гэсэн төлөвлөгөө байгаа.
Түүнийгээ 21 аймаг 9 дүүргийнхээ салбар хороодын дарга нартайгаа ярилцъя, шинэ санал санаачлалыг хэлж ярьж өгөх зэргийг хийнэ. Тэртээ тэргүй төрийн бус байгууллагын чиг үүрэгт энэ нь тусгагдсан байдаг.