• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-12-23 17:36:00
  • 830
SHARE TWITTER

Манай улс короновируст цар тахлыг  дотооддоо алдсанаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорио тогтоогоод нэг сар боллоо. Энэ хугацаанд аж ахуй нэгж байгууллагууд тэг зогсолтод орж ингэснээр жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өмнө олон бэрхшээл тулгарсан юм.   

ЖДҮ-ийн салбарт нийт 850 мянга гаруй хүн ажилладаг бөгөөд эдгээр хүмүүсийн дийлэнх нь ажлын байргүй болох эрсдэл үүсээд байна.  Цаашид яг энэ байдлаараа үргэлжилбэл бизнесийн байгууллагын үйл ажиллагаа хөл дээрээ босоход хүндрэл үүсэх юм. Тиймээс “Цар тахал ба эдийн засаг” сэдвийн хүрээнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2020.12.09/ цахимаар болсон юм.

Тус өргөтгөсөн хуралдаанаар жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэл болон  21 аймгийн баялаг  бүтээгчид, эдийн засагч, эрдэмтэн докторуудтай санал солилцлоо. Энэ үеэр үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн даван туулах талаар ажил хэрэгч олон саналууд гарч цаашид томоохон акц хийх шаардлагатайг онцлов.  

Баялаг бүтээгчдийн санал солилцох өргөтгөсөн хуралдааны үеэр мөн цар тахлын үед бусад улс оронд ждү салбараа хэрхэн дамжиж байгаа талаар жишээ татан танилцуулсан юм.

Тухайлбал, төрийн худалдаа авалтыг маш сайн дэмжиж үйлдвэрлэлийн салбараа хадгалснаар эдийн засгаа аварч үлдэх бас нэгэн боломж хэмээн тэд харжээ.

Харин манай улсад одоогоор үндэсний үйлдвэрлэлээ дэмжих цогц бодлого дутагдалтай  байсаар цар тахалтай нүүр тулж барьц алдаж байна.

Тиймээс Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны санаачилгаар “Хөгжлийн төлөөх судалгааны байгууллага” –аас баялаг бүтээгчдийн дунд "КОВИД-19" ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН БИЗНЕСИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ СУДАЛГААГ ХИЙЖ БАЙНА. Уг судалгааны үр дүнг УИХ, ЗГ, УОК, НОК зэрэг шийдвэр гаргагчдад хандан тулгамдаж байгаа асуудал, гарц шийдлүүдийг хүргүүлэх юм байна.

 Цаашдаа зээлийн хүү бууруулахын зэрэгцээ арилжааны банкнууд бага хүүтэй зээл олгох нь Үндэсний Үйлдвэрлэгчдэд том дэм болох юм.  Мөн зээлийн батлан даалтын сангийн уялдаа холбоог сайжруулж малчдын орлогыг  дэмжих чиглэлээр ноос ноолуур арьс ширний үйлдвэрийг дэмжих шаардлагатайг онцоллоо.

ШУУД ҮЗЭХ: 

 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?