• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-12-22 15:45:00
  • 1096
SHARE TWITTER
БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ ХОЁРДУГААР ИХ ХУРАЛ 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРД БОЛНО. 
 

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг төр засагт хүргэх чиглэлд идэвхийлэн ажилладаг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан 12-р сарын эхний долоо хоногт цахимаар болж , цар тахлын үед үндэсний үйлдвэрлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм. Тэгвэл Удирдах зөвлөлийн цахим хуралдаанаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хоёрдугаар Их хурлынхаа товыг тогтжээ. Энэ удаагийн Хоёрдугаар Их хурал 2021 оны 01 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод болно. 

"Хоёрдугаар Их хурлынхаа товыг тогтжээ. Энэ удаагийн Хоёрдугаар Их хурал 2021 оны 01 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод болно"

Дашрамд дурдахад 12-р сарын 9-ны өдөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос “Цар тахал ба эдийн засаг” сэдвийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн баялаг бүтээгч, эрдэмтэн докторууд, хуульч, судлаачдыг өргөнөөр хамруулсан санал солилцох цахим хуралдааныг зохион байгуулж, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт үүсээд буй нөхцөл байдал тодруулбал хөл хорионоос үүдсэн хохирлыг хэрхэн даван туулах талаар ярилцаж, гарц шийдлүүдээ тодорхойлсон юм.  Энэ үеэр жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өмнө хамгийн ихээр тулгардаг санхүүгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд данс нь улайсан сангуудыг мөнгөжүүлж, бага хүүтэй буюу гурван хувийн хүүтэй зээлийг баялаг бүтээгчдэд олгох хэрэгтэйг онцолсон. Мөн цаашид үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж томоохон акц хийх шаардлагатай хэлж байв. Тиймээс үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид удахгүй болох Хоёрдугаар Их хуралдаанаараа энэ мэтчилэн олон асуудлыг хэлэлцэж, гарц шийдлийг төр засагт хүргэхээр зорьж байна.   

"Үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид удахгүй болох Хоёрдугаар Их хуралдаанаараа энэ мэтчилэн олон асуудлыг хэлэлцэж, гарц шийдлийг төр засагт хүргэхээр зорьж байна"

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?