Монгол, баялаг бүтээгч улс болох мөрөөдөл ярьсаар 20 гаруй жилийг үджээ. Ардчилсан хувьсгал ялсан цагаас хойш зах зээлийн эдийн засагт шилжиж, үйлдвэрлэгчдээ дэмжих, баялаг бүтээдэг хэсгийн ур ухааныг ашиглан хөгжих талаар ярьсан. Харамсалтай нь энэ бүхэн зөвхөн цаасан дээр ажил хэрэг болж, амьдрал дээр амжилт олоогүй нь бодит үнэн юм.
Тэгвэл төр тоож хараагүй “Баялаг бүтээгч” хэсгийг үйл ажиллагаа, улс төрийн үзэл баримтлал харгалзахгүйгээр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-н дор нэгтгэж чадсан хүн бол Чимиддоржийн Даваабаяр.
Тэрээр 2015 оноос эхлэн Монгол орны 21 аймгийг хоёр удаа бүтэн тойрч жижиг дунд үйлдвэрлэгчдийн бодит байдалтай танилцаж ажиллахдаа, үйлдвэрлэгчдэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, дотоодын зах зээл дэх шударга өрсөлдөөн, төрийн бодлого дэмжлэг гээд төр засгаар баталж буй бодлогын түвшний эрхзүйн баримт бичгүүдэд Баялаг бүтээгчдийн санал санаачилга, дуу хоолойг хүргэсээр ирсэн юм.
Өдгөө "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" жил бүр жижиг дунд үйлдвэрлэгчдийг оролцуулсан Форум, Зөвлөгөөн зохион байгуулсан төдийгүй Монгол орны өнцөг булан бүрт өөрийн салбар хороог байгуулж 100 мянга гаруй гишүүд дэмжигчидтэй болж өргөжжээ. Түүнчлэн энэ хугацаанд тэрээр "Монгол улсын Жижиг дунд үйлдвэрийг төрөөс дэмжих бодлогын хэрэгжилтийг судалсан нь: 1990-2016 оны жишээн дээр" сэдвээр докторын зэрэг хамгаалж, PhD цол хүртэн, одоо ЖДҮ чиглэлээр судалгаа хийж байгаа олон судлаачдын зөвлөх багш, удирдагчаар ажиллаж, ЖДҮ гэх энэ салбараар мэргэшиж, хөгжүүлэхийн төлөө тууштай зүтгэж яваа хуруу дарам цөөн хүний нэг.
Тиймдээ ч ЖДҮ салбарыг хөгжүүлэхийн төлөө "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших шийдвэр гаргажээ. Түүний дээрх шийдвэрийг Монголын МЯНГА МЯНГАН БАЯЛАГ БҮТЭЭГЧИД ДЭМЖИЖ БАЙНА... Учир нь тэдний зовлонг мэддэг хүн л тэдэнд чиглэсэн бодлого боловсруулж батлуулж чадна!
Тэр бол сонгуулийн сургаар гэнэт гарч ирсэн УЛС ТӨРЧ биш... Тэр бол сүүлийн арваад жил жижиг дундын салбарыг судалж, өөрийн хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн хэлснээ хийж, хийснээ ажил хэрэг болгож ирсэн улс төрийн шинэ боловсон хүчин юм.
Мөнгөтэй л бол хэн ч байсан улс төрд орчихдог ужгирсан дүрмийг өөрчилж, чимээгүйгээр хийж ирсэн нь, хийж чаддаг нь улс төрд ордог шинэ жишгийг "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр тогтоолоо.