“Монголоо шинэчилье” клубээс “Дэлхийн дундаж орлоготой монгол хүн” санаачилгыг эхлүүллээ. Энэ бол Монгол хүний бодит орлогыг дунд хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх үндэсний санаачилга юм. Тодруулбал МУ-ын нийт эдийн засгийг тэлж нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллар, улсын дундаж цалин мянган долларт тус тус хүргэхэд чиглэгдэнэ гэж байна. Тэгвэл уг санаачилгыг дэмжиж Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРИЙН 2-3 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 3 ДАХИН ТЭЛЭХ БОЛОМЖТОЙ
Монгол улсын эдийн засгийг аль болох богино хугацаанд хэрхэн 3 дахин тэлж болох судалгааг тэд хийжээ. Судалгаагаар дотоодын үйлдвэрүүдээ дэмжин ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийг багасгах, Уул уурхай болон ХАА-н салбарт түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох нь чухал гэж үзэж байгаа юм. Дээрх судалгаанаас харахад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрийн 2-3 төслийг л хэрэгжүүлэхэд дунд хугацаанд монгол улсын эдийн засаг 3 дахинаас ч илүү тэлэх боломжтой гэж байна.
Монгол хүний амьжиргааны чанар олон улсын дундаж түвшинд хүрнэ гэж санаачилга боловсруулагчид үзэж байна. Тиймээс үндэсний хэмжээний уг санаачилгыг Монгол улсын төр засаг, иргэд олон нийт дэмжих, шинээр төсөл хөтөлбөр боловсруулж идэвхитэй оролцох хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах нь чухал гэлээ.
ШУУД ҮЗЭХ: