• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-05-07 18:53:00
  • 1246
SHARE TWITTER

Коронавирусийн цар тахалд хүнд нэрвэгдээд байгаа Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон тус улсад удахгүй өргөнөөр хэрэглэгдэж эхлэх 100 хувь дотоодод үйлдвэрлэсэн амны хаалтыг өөрөө зүүж үзүүлжээ. Франц улс ирэх долоо хоногоос хорио цээрийн дэглэмээ сулруулах гэж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн эх орны үйлдвэрийн амны хаалтыг зарж эхлэх юм.

 

 

Тэрээр өчигдөр нэгэн бага сургуульд зочлохдоо шинэ бүтээгдэхүүний дээжийг зүүж сурталчилжээ.

Макроны зүүсэн амны хаалт хар хөх өнгийн хувилбар нь бөгөөд нэг талдаа тус улсын далбааны хөх, цагаан, улаан өнгийн туузаар чимэглэсэн байна.

Амны хаалтыг Chanteclair оёдлын үйлдвэрт захиалан хийлгэж, нэг бүрийг 4.92 еврогоор худалдаалах ажээ.

Францын армид бүтээгдэхүүний агаар нэвтрүүлэх болон шүүх чадварыг туршиж баталгаажуулсан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп амны хаалт зүүхээс цэрвэж байгаа бол Эммануэл Макрон загварлаг ард түмнийхээ таашаалд нийцэх бүтээгдэхүүнийг өөрийн биеэр сурталчилж байгаагаараа онцлог болжээ.

Макроны зүүсэн амны хаалт тэр дороо францчуудын анхаарлыг татаж, гэрэл зураг нь сошиал ертөнцөд өргөнөөр тараад байна.

Зарим хүн түүнийг Mortal Kombat видео тоглоомын баатар Sub-Zero шиг харагдаж байгааг бичжээ.

Эх сурвалж: ikon.mn

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?