ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь төв, орон нутгийн Улсын нөөцийн анги, салбаруудын шатахууны лабораторийн тоног төхөөрөмжүүдийг нэгтгэн Газрын тосны бүтээгдэхүүний лабораторийг байгууллаа.
Тус лаборатори нь автобензины 17, дизель түлшний 20, тос тосолгооны материалын 11, тусгай шингэний 7 үзүүлэлтийг шинжлэх хүчин чадалтай.
Мөн газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, зарцуулах үеийн чанарын хяналтыг хийх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Эх сурвалж: nema.gov.mn