• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-04-30 14:33:00
  • 1371
SHARE TWITTER

Монгол улсын эдийн засгийг олон жил нуруун дээрээ үүрч яваа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид буюу баялаг бүтээгчдийг дэмжсэн төрийн нэгдсэн бодлого дутагдсаар өдийг хүрлээ. Нийт хөдөлмөр эрхлэгчдийн 60-70 хувийг үндэсний үйлдвэрлэгчид эзэлж байгаа бөгөөд тэд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувийг үйлдвэрлэж  энэ салбарт өнөөдрийн байдлаар 1 сая орчим хүн ажиллаж, хөдөлмөрлөж байна. Тэгвэл нийгмийн шаардлага, баялаг бүтээгчдийг хүсэлтээр байгуулагдсан Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос жижиг дунд үйлдвэрлэлийг төрөөс ямар бодлогоор хэрхэн дэмжих тухай саналаа 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох улстөрийн намуудад хүргүүлсэн юмаа. Тус холбоо нь 8 бүлэг 34 заалт бүхий саналыг АН-ын удирдлагуудад  хүргүүлж байсан бөгөөд энэхүү саналыг өнөөдөр Ардчилсан намаас дэмжиж байгаагаа илэрхийлж, цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ардчилсан намын зүгээс  УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хийдэг , бүтээдэг бүтээлч монгол хүнээ дэмжих зорилтыг түлхүү тусгасан бөгөөд цаашид Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос гаргасан саналуудыг 100 дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм. 

Ардчилсан нам ирэх жилүүдэд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ ажлын байрыг бий болгож тэдний эрх ашгийг хамгаалж нягт хамтран ажиллахаа энэ үеэр онцоллоо.  Одоогийн эрх баригчид баялаг бүтээгчдээ дэмжиж тэдэнд боломж олгоно хэмээн ярьдаг  ч өөрстөө булаагаад авдаг нь нууц биш.  Түүнчлэн эдийн засгийн боломжийг иргэн бүрт олгоно гэдэг ч өнөөдөр хөрсөн дээр буусан тодорхой шийдвэр цөөн гэдгийг хүн бүр хэлдэг. Тиймээс АН-аас цаашид баялаг бүтээгчдээ дэмжсэн тусгай бодлого боловсруулахаар болсон байна.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос гаргасан саналыг Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө 100 хувь тусгахаа энэ үеэр илэрхийлсэн. Энэхүү саналд өмнөх жилүүдэд хэрэгжүүлэхээр батлагдсан Засгийн газрын хөтөлбөрүүд болон ЖДҮХС-ийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, дэмжлэгийг бодитой болгох, эрх зүйн орчныг сайжруулахын зэрэгцээ Монгол улсад кластерын системийг хөгжүүлж, нутагшуулах, эхлэлийн буюу Start-Up компаниудыг зарим төрлийн татвараас зуун хувь чөлөөлөх, онцгой хөнгөлөлттэй зээл олгох, боловсон хүчний нийгмийн даатгал болон цалин хөлсийг төрөөс тодорхой хэмжээгээр хөнгөлөх зэрэг олон ажил хэрэгч саналуудыг тусгажээ.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?