• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-04-29 09:47:00
  • 1126
SHARE TWITTER


 

Дэлхий даяар “Фрэнч фрай” гэж нэрлэгддэг шарсан төмсийг анх бельгичүүд санаачилсан гэдэг. Бельгийн иргэд жилд дунджаар 38 кг төмс иддэг гэсэн тоо байна.

 

 

Гэвч коронавирусийн цар тахлын улмаас Бельгийн ресторан, баарнуудаас гадна 5,000 орчим шарсан төмсний мухлагууд хаагдсан нь тус улсын төмсний салбарт том цохилт болжээ.

Тиймээс үндэсний бахархал болсон салбараа аврахын тулд Бельги хүн бүрийг ердийн үед хэрэглэдгээсээ хоёр дахин их төмс зооглохыг үйлдвэрлэгчид уриалсан байна.

“Бельгичүүд долоо хоногт нэг удаа шарсан төмс иддэг уламжлалтай. Харин одоо бид хүмүүсийг долоо хоногт хоёр удаа зооглохыг уриалж байна” гэж Бельгийн төмсний аж ахуйн Belgapom холбооны нарийн бичгийн дарга Роман Күүлс мэдэгджээ.

Энэ жил цар тахлын улмаас тус улсын төмсний аж ахуйнууд нийт 125 сая еврогийн алдагдал хүлээх төлөвтэй байгаа. 

“Би энэ салбарт ажилласан 30 жилийнхээ түүхэнд анх удаа ийм хямрал үзэж, бусдаас тусламж гуйхад хүрээд байна. Төмсний салбар бол манай улсын хувьд маш чухал. Засгийн газар авралын гараа сунгах хэрэгтэй байна” гэж Күүлс ярьж байна.

Бельгийн аж ахуйнууд илүүдэл төмсөө Төв Европын орнууд, Африкийн орнуудад гаргах арга зам хайж эхэлжээ.

Мөн малын тэжээл болгох, ногоон эрчим хүч гаргах шинэ технологи зэрэг бусад салбаруудад төмсийг нийлүүлэх боломжийг судалж байгаа гэнэ.

11.5 сая хүн амтай Бельги улс Бямба гарагаас эхлэн хорио цээрийн дэглэмээ сулруулах төлөвлөгөөтэй байгаа ч ресторан, зоогийн газрууд хэзээнээс нээгдэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: ikon.mn
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?